Фриц Хабер

Нобелийн шагналтан Нобелийн шагнал
Хүртсэн он: 1918
Хүртсэн салбар: Хими
Шалтгаан: Аммиакын нэгдэл гаргаж авах арга нээснээрээ
Фриц Хабер
Төрсөн огноо1868 оны 12 сарын 9
Бреслау, Герман
Нас барсан огноо1934 оны 1 сарын 29
Базель, Швейцар
ҮндэсГерман
СалбарФизик-хими
БайгууллагаШвейцарын Холбооны Технологийн Институт
Карлсруэгийн Их Сургууль
Төгссөн сургуульХайдельбергийн Их Сургууль, Хумбольдт Их Сургууль
Берлиний Техникийн Их Сургууль
Эрдмийн ажлын зөвлөхРоберт Бунсен
Алдаршсан зүйлТэсрэх бодис, бордоо, Хаберын процесс, Хабер-Вайссын урвал, химийн зэвсэг
Нэр хүндтэй шагналуудНобелийн шагнал (1918)

Фриц Хабер (Герман: Fritz Haber, 1868 оны 12 сарын 9 – 1934 оны 1 сарын 29) нь Германы химич, бордоо, тэсрэх бодис хийхэд чухал үүрэгтэй аммиакын нэгдэл гаргаж авах аргыг нээснээрээ 1918 онд химийн салбар дахь Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн юм. Түүнчлэн ионлог хатуу биетийн торон энергийг хэмжих арга буюу Борн-Хаберын циклийг Макс Борнтой хамтран нээжээ. Дэлхийн нэгдүгээр дайны үед хлор болон бусад хорт хийг гаргаж авах ажлыг хийж байсан тул "Химийн зэвсгийн эцэг" гэгддэг.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Fritz Haber – Викимедиа зураг, бичлэг, дууны сан