Харольд Николсон

Сэр
Харольд Николсон
Их БританиИх Британи Их Британийн Парламентын гишүүн
Албан тушаал хашсан
1935 оны 11 сарын 14 – 1945 оны 7 сарын 5
ӨмнөхЭрнест Харольд Пикеринг
ДараахБарнетт Жаннер
Хувийн мэдээлэл
Төрсөн
Харольд Жорж Николсон

1886 оны 11 сарын 21 (1886-11-21)
Персийн эзэнт гүрэн, Тегеран
Нас барсан1 May 1968(1968-05-01) (81 насалсан)
Англи, Кент, Сиссингхерст цайз
Үндэсний харьяалалБритани
Улс төрийн намҮндэсний Лейборист, Ажилчны Нам
Эхнэр, НөхөрВита Саквилл-Уэст
(г. 1913; н. 1962)
ХүүхэдБенедикт Николсон
Найжел Николсон
Эцэг, эхАртур Николсон, Карнокийн барон
Мэри Хэмилтон
Алма матерОксфордын Баллиол коллеж

Сэр Харольд Жорж Николсон (Англи: Sir Harold George Nicolson, 1886-1968) - Британийн алдарт дипломатч, түүхч, намтар судлаач, шүүмжлэгч, сэтгүүлч.

Түүний үйл ажиллагааг нь үнэлж Лорд цол өгч тэрээр Карнокийн лорд болсон.

Харольд Николсон 1886 оны 11-р сарын 21-нд Персийн (өнөөгийн Иран) Тегеран хотод эцэг Артур Николсон Иран дахь Британийн түр хамаарагч байхад төржээ. Түүний эцэг нь сүүлд 1916 онд Эзэн хаанаас цол хүртэж анхны Карнокийн Барон болсон түүхтэй. Эх нь Мэри Катерин Хэмильтон мөн язгууртан гаралтай эмэгтэй байжээ. Английн язгууртны гэрт өссөн Харольд хүү бага насандаа Ирланд дахь авга ах Лорд Дуфферинийхээ эдлэн газарт зочилдог байсан нь хожим түүний мэргэжилд их нөлөө үзүүлсэн байна.

Эцэг Артур Николсон нь Балкан, Ойрхи Дорнод, Марокко, Мадрид, Санкт-Петербург (Ленинград)-д Английн Элчин сайд зэрэг дипломат алба хаах үед Харольд Николсоны бага нас өнгөрсөн байна. Тэрбээр 1907 онд Оксфордын “Balliol” коллежийг төгсөөд 1909 оноос Английн дипломат албанд зүтгэхээр болж анх Мадридад атташегаар томилогдсон байна. 1912 оноос Константинопольд дипломат албаа үргэлжлүүлж байх үеэр буюу 1913 онд яруу найрагч Вита Саквилл-Уэсттэй /Vita Sackville-West/ гэрлэсэн байна. Түүний гэргий Лорд Саквиллийн охин байсан бөгөөд Вита амьдралынхаа туршид бусад хэд хэдэн эмэгтэйчүүдэд хайртай "ижил хүйстэн" байсан бөгөөд Харольд ч мөн ижил хүйстэн байсан ажээ.

Харольд Вита хоёр урлаг судлаач Бенедикт, зохиолч улс төрч Найжел гэж хоёр хүү төрүүлсэн байна.

Тэрбээр 1930 онд Оксфордод магистр цол хамгаалсан.

Дипломат хүний ​​хувьд Николсон Дэлхийн 1-р дайны төгсгөлд болсон “Парисын энхтайвны бага хурал”-д (1918-1920) оролцож байсан бөгөөд 1920-иод онд Ойрхи Дорнод болон Берлинд алба хааж байжээ.

Х.Николсон 1929 онд ажлаа орхиж эхнэрийнхээ хажууд байж, ном бичихээр шийдсэн байна. Тэрээр Пол Верлэйн (1921), Тэннисон (1923), Байрон: “Сүүлийн аялал” (1924), Свинбурн (1926), Бенжамин Констант (1949), Сейнт-Бив (1957) зэрэг уран зохиолын зургаан намтар бичжээ.  Мөн “Амтат ус” (1921), “Нийтийн танилууд” Public Faces (1932) роман; эссэ –“Зарим хүмүүс” (1927), “Английн хошин шогийн мэдрэмж” (1947), “Сайхан зан байдал” (1955), “Ява арал руу аялсан нь” (1957), “Ухааны эрин үе” (1960), “Хаант засаглал” (1962); Керзон, "Сүүлийн үе" (1934), Дуайт Морроу (1935), Хелений цамхаг (1937); “Дипломат ажиллагаа” (1939), Венийн Конгресс (1946), “Дипломат ажиллагааны аргын хөгжил дэвшил” (1954) зэрэг түүхэн бүтээлүүд туурвисан байна.

1966-1968 онд Х.Николсоны "Харольд Николсоны өдрийн тэмдэглэлүүд 1907-1963"(The Harold Nicolson Diaries 1907–1963)-ийг түүний хүү Найжел гурван боть ном болгож хэвлүүлсэн нь мөн амжилт олсон юм. Английн тэр үеийн түүхийн чухал үйл явдлын амьд гэрч болж байсан Г.Николсоны өдөр бүрийн сонирхолтой тэмдэглэл түүх судлачидад үнэтэй судлагдахуун болдог. Тэрээр тэмдэглэлдээ "Би өөдрөг үзэлтэй маш ирээдүйтэй, хүн үхэн үхтлээ иймээрээ үлдэх болно" гэсэн байдаг.

1941-1946 онд "Би-Би-Си"-гийн удирдах Зөвлөлийн гишүүн байсан.

1935-1945 онуудад тэрээр Үндэсний Лейборист намаас сонгогдож Британий парламентын гишүүн байсан. А.Хитлерийн шахалтаар Ерөнхий сайд Н.Чемберлений 1938 онд Германтай байгуулсан “Мюнхений Пакт”-ыг эсэргүүцэж байсан. У.Черчиллийн адил диктаторуудын эсрэг үзэлтний нэгэн байсан. 1945 онд Английн Үндэсний ажилчны намаас парламентад нэр дэвшээд өвдөг шороодож, 1948 онд мөн дахин нэр дэвшиж үзээд амжилт олж чадаагүй байна.

Язгууртан гаралтай тэрээр ядуу ажилчдыг бүрэн ойлгодоггүй байсан бөгөөд еврейчүүд, арабууд, “харууд”, амеркчуудад таатай ханддаггүй байсан гэж үздэг. Эдгээр нь өөрийнхөө дутагдал гэж ойлгодог байсан боловч яаж ч чаддагүй байжээ гэж тухайн үеийнхэн нь тэмдэглэдэн үлдээсэн байна.

Харольд Николсон эхнэрээ алдаад 6 жилийн дараа Английн Кент муж дахь өөрийн алдарт цэцэрлэгт хүрээлэнтэй Сиссингхерст цайздаа 1968 оны 5 дугаар сарын 1-нд нас баржээ.