Хархуцаг

Хархуцаг жонон бол Агваржин жононгийн ганц хүү. Эсэн тайшийн хоёрдугаар охин Цэцэг хатантай гэрлэж, Баянмөнх жонон төрсөн. Эсэн тайш өөрийнх нь улс төрийн байр суурьт саад болсон гэх шалтгаанаар Монгол ноёдод өс зангидаж, Алтан ургийн Монгол хаад, ноёдыг Уурхай гэдэг газар чуулган хийнэ гэж урьж ирүүлээд, Агваржин жонон тэргүүтэй 33 өрвөлөгтөн тайж, 44 отготон ноёд, 61 хэгээртэн баатар, жанждыг хядан устгасан. Хархуцаг тэр хядлагаас өөрийн шадар цэрэг Хэрээ Нагачугийн туслалцаатайгаар зугтан гарч, баруун зүгт байсан Цагаадайн угсааны ноёны гэрт очсон ч, тэндээ алагдсан байдаг.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.