Хун Мён-бу

Хун Мён-бу

2013 онд
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрХун Мён-бу
Төрсөн огноо1969 оны 2 сарын 12 (1969-02-12) (55 настай)
Төрсөн газарӨмнөд Солонгос, Сөүл
Өндөр1.82 м
БайрлалХамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багӨмнөд Солонгос (дасгалжуулагч)
Өсвөрийн баг
1987–1991Корё университет
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1992–1997Похан Стилерс110(14)
1997–1998Шоонан Бельмаре42(0)
1999–2001Кашива Рейсол72(7)
2002Похан Стилерс19(0)
2003–2004Лос-Анжелес Галакси38(0)
Нийт281(21)
Шигшээ баг
2000Өмнөд Солонгос (23-)2(0)
1990–2002Өмнөд Солонгос136(10)
Дасгалжуулсан багууд
2009Өмнөд Солонгос (20-)
2009–2012Өмнөд Солонгос (23-)
2013–Өмнөд Солонгос
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

Хун Мён-бу́ (солонгосоор 홍명보, дуудлага нь [хунъ мёнъ-буу], англи латин үсгээр хэвшсэн нь Hong Myung-Bo, оросоор Хон Мён Бо, 1969 оны хоёрдугаар сарын 12-нд Сөүл хотод төрсөн) — Өмнөд Солонгосын зодог тайлсан хөлбөмбөгчин бөгөөд Өмнөд Солонгосын шигшээн дасгалжуулагч юм.

Замналын товчоон[засварлах | кодоор засварлах]

Хун Мён-бу 1990-2002 оны хооронд Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багт 136 удаа (түүхэн дэх хамгийн олон тоглосон тамирчин) тоглож 10 гоол оруулж байв. Шигшээ багтайгаа дөрвөн удаа ДАШТ-д орсон, 2002 оны ДАШТ-д хүрэл бөмбөгийн эзэн болсноороо тэр Азидаа анхдагч болсон юм. Хун Мён-бу 1992–1997, 2002 онд Өмнө Солонгосын Пухан Стилерс (129 тоглолт), 1997-1998 онд Японы Шоонан Бельмаре (42), 1999-2001 онд Кашива Рэйсол (72), хамгийн сүүлд 2003-2004 онд Америкийн Лос-Анжелес Гэлакси багт тоглосон. 2004 онд Пеле амьд сэрүүн дэлхийн шилдгүүдийг нэрлэхдээ Хун Мён-буг багтаажээ.

2013 оны зургаадугаар сарын 24-нд 2014 оны ДАШТ-д Өмнөд Солонгосын шигшээг дасгалжуулахаар томилжээ.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

  • 2002 оны ДАШТ-ий дөтгөөр байр
  • 1997 оны Азийн цомын түрүү
  • 1992 оны Өмнөд Солонгосын аварга
  • 1992 оны Өмнөд Солонгосын цомын түрүү

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]

Загвар:1990 оны ДАШТ-д Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ Загвар:1994 оны ДАШТ-д Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ Загвар:1998 оны ДАШТ-д Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ Загвар:2002 оны ДАШТ-д Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ