Шота Руставели

Шота Руставели (Гүрж: შოთა რუსთაველი) нь XII зууны Гүржийн яруу найрагч бөгөөд Гүржийн уран зохиолын хэлийг үндэслэгч гэгддэг.

Түүний намтрын хуудас нь тодорхойгүй бөгөөд хатан хаан Тамарын дэргэд улсын их сангийн нярав хүн байсан гэдэг.

Тэрээр Барсан хэвнэгт баатар (Гүржээр "Vepkhistqaosani") хэмээх Гүржийн алдарт туулийн зохиогч билээ. Энэ нь юуны өмнө хайр сэтгэл, нөхөрлөлийн тухай найраглал юм. Зохиолын агуулга сэдэв нэн ээдрээтэй хэдий ч утга санаагаараа төгс холбогдож, Арабын болон Энэтхэгийн гэсэн хоёр үндсэн өгүүлэмжийн хүрээнд өрнөдөг. Зохиолын гол дүр үзэсгэлэн гоо бүсгүй Нестан-Дарежан өөрийг нь хүчээр дургүй хүнтэй гэрлүүлэхээр завдан буйг мэдмэгцээ бүхий л бие сэтгэлээрээ эсэргүүцэж, Кажет хэмээх аюумшигт цайзад хоригдоно. Түүний анд, гурван хөлөг баатар бүсгүйг чөлөөлөхөөр тэмцэж эцсийн дүнд Кажет цайз сүйрч, ялалт байгуулснаар шударга ёс мандаж буй хэсэг гарна. Хүн зүрх зориг гаргаж аз жаргалаа олж авна гэсэн санаа зохиолын гол сэдэв билээ.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.