Янь Лянькэ

Янь Лянькэ (Ян Лиан Кэ, хялбаршуулсан Хятад: 阎连科; уламжлалт Хятад: 閻連科; пиньинь: Yán Liánkē; Wade–Giles: Yen Lien-k'e) бол 1958 онд Хэнань мужид төрсөн, Хятадын орчин үеийн хамгийн алдартай зохиолчдын нэг билээ. 1979 оноос зохиол бүтээлээ туурвиж эхэлсэн тэрээр 1985 онд Хэнаний их сургуулийн утга зохиолын анги, 1991 онд Цэргийн урлагийн их сургуулийн утга зохиолын салбарыг тус тус төгсчээ. Тэрээр “Дин тосгоны зүүд”, “Баяр баясгалан”, “Дөрвөн судар”, “Ард түмэндээ үйлчлэх нь”, “Эцэг” гэх мэт 20 гаруй өгүүллэг, тууж, роман хэвлүүлснээс зарим нь кино зохиол болон гарчээ.

Зохиолч Янь Лянькэ нь дэлхийн хэмжээний шагнал болох Чехийн "Франц Кафкагийн шагнал 2014" болон Хятадын хамгийн нэр хүндтэй "Лү Шүнь утга зохиолын шагнал", "Лао Шэ утга зохиолын шагнал", Япон дахь "Твиттерийн олон улсын уран зохиолын шагнал 2014" гэх мэт нэр хүндтэй шагналууд хүртсэн юм. Мөн дэлхийд алдартай Английн "Бүүкэрийн олон улсын шагнал 2013" шувтаргын шатанд тэнцсэн билээ. Түүний уран бүтээл Англи, Америк, Франц, Герман, Итали, Швед, Голланд, Испани, Португал, Турк, Япон гэх мэт олон оронд хэвлэгдэн уншигчдын хүртээл болсон.

Тэрээр Хятадын утга зохиолын хүрээнд абсурд төрлийн мастер хэмээгддэг бөгөөд Нобелийн шагналд нэр дэвшсэн амжилттай зохиолч билээ.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

  • Франц Кафкагийн шагнал 2014
  • Бүүкэрийн шагнал 2013, шувтаргын шатанд тэнцсэн
  • Дэлхийн хятад хэлт утга зохиолын Хуа Зүн шагнал 2013
  • Лао Шэ утга зохиолын шагнал 2004
  • Японы олон улсын Твиттерийн шагнал 2015

Шагналд өрсөлдсөн[засварлах | кодоор засварлах]

  • Чөлөөт гадаад өгүүллэгийн шагнал 2012
  • Прикс Фемина Этранжэр 2012
  • Ази эр хүн утга зохиолын шагнал 2011