Jump to content

Үндэсний Хувьсгалт Арми

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Үндэсний Хувьсгалт Армийн туг

Үндэсний Хувьсгалт Арми цэрэгДундад Иргэн Улсын төр баригч Гоминдан намын зэвсэгт хүчин байв.

Хятадаар 1925-1928 оныг Хувьсгалт цэрэг, 1928-1947 оныг Үндэсний цэрэг гэсэн утгаар товчлон нэрийдэж байсан.

Үндэсний Хувьсгалт Арми цэргийн үйл ажиллагааг гурван үе болгон үзнэ. Үүнд:

  1. Тархай бутархай олон жанжинт Хятадыг нэгтгэхийн төлөө
  2. Японы халдан түрэмгийллийг эсэргүүцсэн
  3. Коммунист намын Ардын чөлөөлөх цэрэгтэй тэмцсэн гэж хуваадаг:
Чан Кайши Умардын аян дайнаар Хятадыг нэгтгэсэн
Дэлхийн хоёрдугаар дайны Үндэсний Хувьсгалт Арми

Хувьсгалт цэрэг 1925 онд үүсэн байгуулагдсан. Анх Зөвлөлтийн Коминтерны тусламж авч байсан. Цэргийн дарга нар нь Вампо цэргийн сургуульд суралцдаг байлаа. Чан Кайши 1925 оноос удирдлагыг авч Умардын аян дайныг амжилттай явуулан 1928 онд Хятадын олон жанжинт үеийг төсгөж нэгэн удирдлаганд оруулжээ.

1927 онд Үндэсний цэрэг үндсэрхэг, нийгэм журамт (коммунист) хоёр хэсэг болон зам салсан ба коммунист нь Зөвлөлт Холбоот Улсыг, үндсэрхэг хятадын цэрэг Германтай дотно харилцаж байв. Германаас орчин үеийн цэрэг зэвсгийн арга, зөвлөгөө өгч байв. Германтай хамтран 80 дивизийг шинэчлэн байгуулах төлөвлөгөө 1934 онд боловсруулагдсан ч 1937 онд 8 дивизийг л дахин байгуулж, дадлагажуулсан.

Япон-хятадын дайны үед коммунист хүчний цэрэг Үндэсний хувсгалт цэргийн бүрэлдэхүүнд нэр төдий дурдагдавч удирдлага нь өөр байв.

ДИУ-ын 1947 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр Үндэсний хувьсгалт цэргийг татан буулгаж, ДИУ-ын зэвсэгт хүчин хэмээжээ.