Дэндэвийн Амгаа

Дэндэвийн Амгаа
Төрсөн он1952 он (71–72 настай)
Төрсөн газарМонгол улсын Булган
аймгийн Дашинчилэн сум
Алдар цол
Бөхийн цолулсын заан
Цол ахисан он жил
Улсын заан1980
Улсын начин1975
Улсын наадмын барилдааны амжилт
Шөвгөрсөн8 (1975, 1981, 1982, 1983,
1984, 1986, 1989, 1990)
Цагаан сарын барилдааны амжилт
Үзүүрлэсэн1 (1983)

Дэндэвийн Амгаа (1952 - ) нь Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан цолтой бөх юм. Тэрээр 1980 оны Москвагийн олимпод жүдо бөхийн төрлөөр эх орноо төлөөлөн өрсөлдөж явсан.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

  • 1975 онд 5 давж улсын начин болсон
  • 1981 онд үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж улсын заан цол хүртжээ
  • 1981 онд 5 давсан
  • 1982 онд 7 давсан
  • 1983 онд 6 давсан
  • 1984 онд 5 давсан
  • 1986 онд 5 давсан
  • 1989 онд 6 давсан
  • 1990 онд 5 давсан
  • 1990 онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд 5 давж шөвгөрчээ.

Киноны бүтээл[засварлах | кодоор засварлах]

Амгаа Гарьд магнай кинонд Дайчин вангийн хошууны "Хулгар" Нацаг, Морин хуурын домог кинонд "Хөхөө" Намжилын дүрийг бүтээжээ.[1]

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Тэрээр эхнэр, 6 хүүхэдтэй. 4 дэх хүүхэд болох Д.Ширмэнтуяа (эхнэрийнхээ эгчийнд өргүүлсэн) нь Монгол Улсын гавьяат жүжигчин цолтой дуучин бол бага хүү Өнөболд нь мэргэжлийн сүмоч.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Д.Амгаа: Миний хэмжээ Улсын заан цол байсан юм байлгүй".