Норман Рид

Норман Рид
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Шинэ ЗеландШинэ Зеланд Шинэ Зеланд
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Норман Рид
Төрсөн огноо 1931 оны 8 сарын 13
Төрсөн газар Англи
Нас барсан огноо 1994 оны 5 сарын 22
Нас барсан газар Пиронгиа, Вайкато
 
Медалиуд
Зуны олимп
Алт Мельбурн 1956 50 км спорт алхаа

Норман Рид (Англи: Norman Read, 1931 оны 8 сарын 13 – 1994 оны 5 сарын 22) нь Шинэ Зеландын хөнгөн атлетикч юм.

Англид төрж өссөн Рид 1953 онд Шинэ Зеландад шилжин суурьшсан аж.

Тэр 1956 оны Мельбурны олимпод оролцох Шинэ Зеландын багт анх багтаагүй байсан ч Австралид очиж, Австралийн АШТ-д түрүүлснээр олимпын багт багтжээ. Олимпод 50 км-ийн спорт алхааны төрөлд тэргүүлж алтан медаль хүртсэн байна.

Рид 4 жилийн дараа Ромын олимпод оролцож, 20 км-ийн спорт алхааны төрөлд 5-р байр эзэлсэн ч 50 км-ийн зайд уралдааны замаа дуусгаж чадсангүй.

Түүнчлэн 1966 оны Британийн Эзэнт Улс ба Хамтын Нөхөрлөлийн орнуудын наадам Ямайкын Кингстонд зохиогдоход 20 милийн спорт алхааны төрөлд хүрэл медаль хүртжээ.

Рид Вайкатогийн Пиронгиад болж байсан ахмадуудын дугуйн уралдааны үеэр зүрхний шигдээсээр нас нөгчсөн юм.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]