Вест Бромвич Альбион

Вест Бромвич Альбион
Вест Бромвич Альбион багийн тэмдэг
Бүтэн нэрХөлбөмбөгийн Вест Бромвич Альбион баг
Хоч нэрАльбион, Шуудайнууд, Хөөндэйнүүд, Вест Бром
Байгуулагдсан1878
Цэнгэлдэх хүрээлэнХоторнс
Уэст-Бромиж
(Багтаамж: 28,003)
ЕрөнхийлөгчАнглиЖереми Пис
ДасгалжуулагчИталиРой Хожсон
ЛигChampionship (D2)
2018–194-р байр
Цахим хуудасКлубийн цахим хуудас
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Энэ улирал

Хөлбөмбөгийн Вест Бромвич Альбион баг (Англи: West Bromwich Albion Football Club) нь Английн баруун нутгийн нийслэл Уэст-Мидлендсийн бага хот Уэст Бромижээс гаралтай хөлбөмбөгийн баг юм. Тус баг нь 1878 онд нутгийн «Salter's Spring Works» үйлдвэрийн ажилчдын үүсгэл санаачилгаар байгуулагдаж байжээ.

Албион нь 1888 онд Английн хөлбөмбөгийн лигийн анхны улиралд гишүүнээр тоглож байв. Английн аваргад 1919-20 оны улиралд, хөлбөмбөгийн холбооны цомын 1888, 1892, 1931, 1954, 1968 онуудад, Лигийн цомд 1966 онд тус тус аваргалсан түүхтэй. Харин 1980 оноос Албион төдийлөн сайн тоглолт үзүүлж чадаагүй байгаа юм. 1986-2002 оныг хүртэл дээд лигт тоглолтоо хийж чадаагүй бөгөөд 2002 оноос Премьер лигт таван удаа багтсан бөгөөд энэ жилийн хувьд зургаа дахь гараа нь билээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Энэ баг нь анх West Bromwich Strollers нэртэйгээр 1878 онд хүнд даацын машины үйлдвэрийн ажилчдын санаачилгаар байгуулагдсан бөгөөд 1880 онд одоогийн нэрээ олжээ. Анхны тэмцээн нь 1881 онд Бирмингем хотын хөлбөмбөгийн холбоонд бүртгүүлэн залуучуудын цомын тэмцээнд оролцсон явдал юм. 1883 онд Английн хөлбөмбөгийн холбоонд элсэж 1883-84 оны холбооны цомд анх удаагаа оролцов. 1885 онд багийн статус нь мэргэжлийн болж, 1886 онд АХХ-ны цомын аваргын төлөөх тоглолтонд Блэкберн Роверс багтай тунаж ялагдаж(2-0) байв. 1887 онд дахин шигшээ тоглолтонд Астон Вилла багтай шалгарч мөн л ялагджээ. Гурав дахь удаагаа шигшээд 1888 онд шалгарсан бөгөөд «Престон Норт Энд» багийг ялж анхны түрүүгээ авч байв.

1888 оны гуравдугаар сард хөлбөмбөгийн спортыг шинэчлэн боловсруулагч Уилъям МакГрегор Английн шилдэг таван багийн нэрсэд Албионыг оруулсан бөгөөд анхны лигийн тэмцээнд оролцуулсан байна.

Тоглогчид[засварлах | кодоор засварлах]

Сүүлд шинэчилсэн нь: 2011 оны долоодугаар сарын 1.[1]

Одоогийн бүрэлдэхүүн[засварлах | кодоор засварлах]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч









Д. Байрлал Тоглогч









Шагналууд[засварлах | кодоор засварлах]

1920 оны Альбион
  • Хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивиз (хуучнаар)
    • Түрүү: 1919–20
    • Хоёрдугаар байр: 1924–25, 1953–54
  • Хөлбөмбөгийн лигийн хоёрдугаар дивиз (хуучнаар), Нэгдүгээр дивиз (одоогийн), Лигийн АШТ
    • Түрүү: 1901–02, 1910–11, 2007–08
    • Хоёрдугаар байр: 1930–31, 1948–49, 2001–02, 2003–04, 2009–10
  • Хоёрдугаар дивиз (одоогийн)
    • Плей-офф: 1992–93
  • АХХ-ны цом
    • Түрүү: 1888, 1892, 1931, 1954, 1968
    • Хоёрдугаар байр: 1886, 1887, 1895, 1912, 1935
  • Лигийн цом
    • Түрүү:1966
    • Хоёрдугаар байр: 1967, 1970
  • FA Charity Shield (одоогийн АХХ-ны Коммунити Шиелд)
    • Түрүү: 1920, 1954 (Вулвес багтай хуваан)
    • Хоёрдугаар байр: 1931, 1968

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Profiles". West Bromwich Albion F.C. Retrieved 8 August 2008.

Холбоос[засварлах | кодоор засварлах]