Нийтлэлийн үр нөлөө ба үр ашиг

Нийтлэлийн үр нөлөө ба үр ашиг (Действенность и эффективность публикации. Efficiency and Benefits of Publication). Сэтгүүл зүйн онолын чухал ойлголтуудын нэг бол нийтлэлийн үр нөлөө хэмээх ойлголт юм. Сэтгүүл зүйн гол зорилго нь өөрийнхөө нийтлэл, нэвтрүүлгийн тусламжтайгаар ямар нэгэн үр дүнд хүрэхэд оршдог. Үр нөлөө нь үр ашиг хэмээх ойлголттой салшгүй холбоотой оршдог.

Тойм утга[засварлах | кодоор засварлах]

Үр нөлөө[засварлах | кодоор засварлах]

Үр нөлөө гэдгийг өргөн утгаар нь сэтгүүл зүйн үр дүнгийн илрэл гэж үзэж болно. Үр дүнтэй байх гэдэг бол зорилгоо биелүүлэх хэмжээ мөн. Тодруулж хэлбэл, дүн гэдэг нь сэтгүүл зүйн өмнө “мэдээллийг үйлдвэрлэгчдийн” болон “хэрэглэгчдийн” бодит боломжийг харгалзах замаар тухайн нийгмийн мэдээллийн хэрэгцээг хангах үүднээс тавигдсан зорилгод хүрэх хэмжээ юм. Нийгмийн болон түүний аль нэг бүлэг, давхаргын мэдээллийн хэрэгцээг хангасан Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч, нийтлэл, нэвтрүүлэг болгонд тодорхой хувь, хэмжээ ноогддог онцлогтой. Тиймээс ОНМХ-ийн нийтлэл, нэвтрүүлэг болгон өөрийн гэсэн зорилготой, үр нөлөөтэй байх учиртай юм.

Тухайн цаг мөчид шууд хүрч буй үр дүнгийн хэмжээг үр нөлөө гэнэ.

Үр ашиг[засварлах | кодоор засварлах]

Мэдээллийг “хэрэглэгчид” нэг талаар олон түмэн, нөгөө талаар нийгмийн байгууламж байдаг тул үйл ажиллагааны үр дүн ч дээрх хоёр хэрэглэгчид чиглэсэн байдаг. Энэхүү олон түмэнд зориулж байгаа нөлөөллийг үр ашиг, нийгмийн байгууламжид нөлөөлөх (шийдвэр гаргахад нөлөөлөх) явцад илэрсэн үр дүнг үр нөлөө гэж нэрлэдэг. Хэдийгээр энэ хоёр ойлголтыг ойролцоо утгатай, заримдаа бараг адилхан ойлголт гэж үздэг боловч ингэж ялгаж өгөх нь онол, үйл ажиллагааийн чухал ач холбогдолтой юм.

Удаан хугацааны явцад илэрсэн үр дүнг үр ашиг гэдэг.

Ялгаа зааг[засварлах | кодоор засварлах]

Үр нөлөө нь ихэнхдээ үйл ажиллагаанд гарсан өөрчлөлтөөр илэрдэг.

Үр ашиг хүмүүсийн сэтгэл зүйд гарсан өөрчлөлтөөр дамжин илэрдэг.

Үр нөлөө, үр ашиг хоёрыг сэтгүүлчийн хандах зүйлийн хувьд ингэж ялгаж үзэх нь сэтгүүлчид өөрийнхөө хүч чадлыг тодорхой зорилготой чиглүүлэх, үр дүнг түүнд тохируулан хэмжих боломж олгодог.

Өндөр үр ашигтай байх нь хүлээн авагчдын ОНМХ-д хандах итгэл найдварыг улам баталгаажуулдаг.

Өндөр үр нөлөө хэвлэл мэдээллийн нэр хүндийг дээшлүүлдэг.

Итгэл найдвар болон нэр хүндийн нэгдэл бол сэтгүүл зүйн нөлөөллийн илрэл, ажлын чанарын үр дүн мөн. Ингэхдээ сэтгүүл зүйн үйл ажиллагаа дээрх хоёр илрэлийн хүрээнд хамгийн оновчтой хувилбараар үр дүнтэй байх бөгөөд энэ нь нийгэмд олон талаас нь “иж бүрэн” нөлөөлөхөд чиглэсэн байдаг.

Үр ашиг нь үр нөлөөг хүчтэй болгоход (өөрөөр хэлбэл, олон нийтийн санаа бодол ОНМХ-ийн тусламжтайгаар нийгмийн байгууламжэд нэмэлт “дарамт” үзүүлдэг), эсрэгээр өндөр үр нөлөө үр ашгийг идэвхжүүлэхэд (нийгмийн байгууламжуудын дунд нэр хүнд нь дээшилж, тодорхой шийдвэр гаргахад нөлөөлдөг ОНМХ-д хандах хүлээн авагчдын итгэл найдвар нь дээшилдэг) нөлөөлдөг.

Үр нөлөө бол сэтгүүл зүйн үүргүүдийн биелэлтийн үр дүн, тодорхой арга хэмжээний явцад илэрдэг нийгмийн хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэх үйл ажиллагааг мэдээллээр хангах ажлын амжилтын хэмжээ мөн. Сэтгүүл зүйн үүрэг гэдэг нь бодит байдлын үзэгдлүүдэд хийсэн задлан шинжилгээний үр дүнг үйл ажиллагаанд хэрэгжүүлэх үйл ажиллагаа бөгөөд хүлээн авагчдын нийгмийн чиг баримжаатай салшгүй холбоотой юм.

ОНМХ нийгэмд үзүүлэх нөлөөлөл[засварлах | кодоор засварлах]

ОНМХ-ийн хүлээн авагчдад үзүүлэх нөлөөлөл нь зарчмын хувьд дараах дөрвөн хувилбартай байж болно. Үүнд:

  • үүргийн (функциональ) нөлөөлөл буюу тавьсан зорилго нь тэр чигээр нь хэрэгжих
  • үүргийн эсрэг (дисфункциональ) нөлөөлөл буюу үр дүн нь хүсэн хүлээсэн зүйлийн эсрэгээр биелэгдэх
  • үүргийн бус (функциональ бус) нөлөөлөл буюу тавьсан зорилготой холбоогүй, санамсаргүй үр дүнд хүрэх
  • үүргийн тэг (афункциональ) нө лөөлөл буюу ямар ч үр дүнгүй хоосон үлдэх явдал юм.

Нийтлэлийн эх бичвэрт нөлөөлөх хүчин зүйлүүд[засварлах | кодоор засварлах]

Нийтлэлийн эх бичвэрт нөлөөлөх хүчин зүйлүүд (Факторы, влияющие на текст публикации. Factors affecting the Texts of Publication).

Сэтгүүл зүйн нийтлэлийн үр нөлөө, үр ашиг нь эх бичвэрийн чанар, ур чадвараас шууд шалтгаалдаг. Сэтгүүл зүйн үйл ажиллагаа үр дүнгийн өндөр түвшинд хүрэх нь түүний эцсийн зорилго байдаг. Энэ бол сэтгүүл зүйн нийгмийн мэдээллийн хэрэгцээг хангах чиглэлд оновчтой ажиллах, өөрийнхөө нийтлэл, нэвтрүүлгээр дамжуулж түүнийг хэрэгжүүлэх үр дүн юм. Ингэхдээ эх бичвэр бүтээхэд нөлөөлдөг бүх хүчин зүйлийг нарийн харгалзан үзсэн бүтээлүүд илүү үр дүнтэй болно. Үүнд бодит байдал, хүлээн авагч, мэдээллийн хэрэгсэл, эрхлэн гаргагч, сэтгүүл гэсэн таван хүчин зүйл байдаг.

Энэ бол сэтгүүлч бодит байдлыг жинхэнэ утгаар нь, байгаагаар нь тусгах үйл ажиллагааг мэдээллийг “хэрэглэгч” болох хүлээн авагчид болон нийгмийн байгууламжуудын хэрэгцээ, онцлог шинжийн үндсэн дээр боловсруулсан эрхлэн гаргагчийн зорилго, хөтөлбөрийг биелүүлэх ажилтай тухайн мэдээллийн хэрэгслийн онцлогийг харгалзан үзэх, сэтгүүлч өөрийнхөө бүх нөөц, боломжийг бүрэн дайчлах замаар “хосолж” чадах явдал юм. Өөрөөр хэлбэл

  • бодит байдал (1)
  • хүлээн авагч ба нийгэм (2)
  • мэдээллийн хэрэгсэл (3)
  • эрхлэн гаргагч (4)
  • сэтгүүлч (5) зэрэг нь эх бичвэрт нөлөөлөх гол хүчин зүйл болно.

Сэтгүүлч, эрхлэн гаргагч хоёрын хооронд мэдээллийг “хэрэглэгчийн” хэрэгцээ шаардлагын хувьд үзэл бодлын ямар нэгэн ялгаа, зөрчилгүй бөгөөд амьдралын бодит дүр зургийг бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг тэрхүү хэрэгцээг маш тодорхой, бүрэн ухамсарлан ойлгосон тохиолдолд дээрх хүчин зүйлүүдийн “нэгдлийг” хангаж чадах онцлогтой юм. Түүхэн ач холбогдол бүхий томоохон үр дүнд (зүгээр нэг амжилт бус) үнэн зөв байр суурийг баримталдаг сэтгүүлч, мэдээллийн хэрэгсэл хүрч чадна.

Нийтлэлийн эх бич-вэрт нөлөөлөх хүчин зүйлүүд (Факторы, влияющие на текст публикации. Factors affecting the Texts of Publication). Сэтгүүл зүйн нийтлэлийн үр нөлөө, үр ашиг (үз) нь эх бичвэрийн чанар, ур чадвараас шууд шалтгаалдаг. Сэтгүүл зүйн үйл ажиллагаа үр дүнгийн өндөр төвшинд хүрэх нь түүний эцсийн зорилго байдаг. Энэ бол сэтгүүл зүйн нийгмийн мэдээллийн хэрэгцээг хангах чиглэлд оновчтой ажиллах, өөрийнхөө нийтлэл, нэвтрүүлгээр дамжуулж түүнийг хэрэгжүүлэх үр дүн юм. Ингэхдээ эх бичвэр бүтээхэд нөлөөлдөг бүх хүчин зүйлийг нарийн харгалзан үзсэн бүтээлүүд илүү үр дүнтэй болно. Ийм хүчин зүйл тав байдаг. Энэ бол сэтгүүлч бодит байдлыг жинхэнэ утгаар нь, байгаагаар нь тусгах үйл ажиллагааг мэдээллийг “хэрэглэгч” болох хүлээн авагчид болон нийгмийн инсититуудын хэрэгцээ, онцлог шинжийн үндсэн дээр боловсруулсан эрхлэн гаргагчийн зорилго, хөтөлбөрийг биелүүлэх ажилтай тухайн мэдээллийн хэрэгслийн онцлогийг харгалзан үзэх, сэтгүүлч өөрийнхөө бүх нөөц, боломжийг бүрэн дайчлах замаар “хосолж” чадах явдал юм. Өөрөөр хэлбэл, бодит байдал (1), хүлээн авагч ба нийгэм (2), мэдээллийн хэрэгсэл (3), эрхлэн гаргагч (4), сэтгүүлч (5) зэрэг нь эх бичвэрт нөлөөлөх гол хүчин зүйл болно. Сэтгүүлч, эрхлэн гаргагч хоёрын хооронд мэдээллийг “хэрэглэгчийн” хэрэгцээ шаардлагын хувьд үзэл бодлын ямар нэгэн ялгаа, зөрчилгүй бөгөөд амьдралын бодит дүр зургийг бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг тэр хэрэгцээг маш тодорхой, бүрэн ухамсарлан ойлгосон тохиолдолд дээрх хүчин зүйлүүдийн “нэгдлийг” хангаж чадах онцлогтой юм. Түүхэн ач холбогдол бүхий томоохон үр дүнд (зүгээр нэг амжилт бус) зөвхөн үнэхээр үнэн зөв байр суурийг баримталдаг сэтгүүлч, мэдээллийн хэрэгсэл хүрч чадна.