АНУ-ын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг

Америкийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс

ФИБА-гийн чансаа 1
ФИБА 1934
ФИБА бүс ФИБА Америк тив
Үндэсний спортын холбоо Сагсан бөмбөг
Дасгалжуулагч Америкийн Нэгдсэн Улс Майк Кржижевски
Олимпийн наадам
Оролцсон удаа 17
Медалиуд Алт: 1936, 1948, 1952, 1956, 1960, 1964, 1968, 1976, 1984, 1992, 1996, 2000, 2008
Мөнгө: 1972
Хүрэл: 1988, 2004
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Оролцсон удаа 16
Медалиуд Алт: 1954, 1986, 1994, 2010
Мөнгө: 1950, 1959, 1982
Хүрэл: 1974, 1990, 1998, 2006
ФИБА Америк тивийн АШТ
Оролцсон удаа 9
Медалиуд Алт: 1992, 1993, 1997, 1999, 2003, 2007
Мөнгө: 1989
Пан Америкийн тоглолт
Оролцсон удаа 16
Медалиуд Алт: 1951, 1955, 1959, 1963, 1967, 1975, 1979, 1983
Мөнгө: 1987, 1995, 1999
Хүрэл: 1991
Багийн өмсгөл:
Гэгээн jersey
Team colours
Гэгээн
Бараан jersey
Team colours
Бараан

Америкийн Нэгдсэн Улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг (Англи: United States men's national basketball team) нь Америкийн Нэгдсэн Улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг юм. АНУ олон улсын тэмцээнүүдэд харьцангуй олон түрүү авсан энэ төрлийн спортын шигшээ багуудаас шилдэг амжилттай бөгөөд Олимпийн наадмын бүхий л тоглолтуудад буюу 16 удаа оролцохдоо 13 удаа түрүүлсэн амжилттай. Одоогоор тус баг Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чансааг тэргүүлж буй.

1989 онд ФИБА болон АНУ-ын сагсан бөмбөгийн холбооны хамтын зөвшилцлийн үндсэн дээр байгуулсан шийдвэрээр шигшээ багийн бүрэлдэхүүнд мэргэжлийн тоглогчдыг тоглуулж болох дүрэм мөрдөгдөж эхэлсэн ба АНУ-ын шигшээ багийн Испанийн Барселона хотод зохиогдсон 1992 оны Зуны олимпийн Хорватын шигшээ багтай хийсэн шигшээ тоглолтонд оролцсон бүрэлдэхүүнийг "Мөрөөдлийн баг" хэмээн нэршүүлэн алдаршуулж байсан түүхтэй.[1][2][3]

2010 он[засварлах | кодоор засварлах]

2010 оны сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (Турк) – Б-баг[засварлах | кодоор засварлах]


2008 оны Олимпийн наадамд алтан медаль хүртсэн АНУ-ын баг ээлжит дэлхийн аваргын тэмцээний эрхээ шууд авсан билээ. Дэлхийн аваргын тэмцээнд 1994 оноос хойш төдийлөн амжилттай бус, өөрөөр хэлбэл түрүү авч чадаагүй байсан тэд хоёрдугаар бүрэлдэхүүнээр оролцсон гэхэд болно.[4]

Хэдий залуу шинэ үеийн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон ч АНУ-ын баг тамирчид хэсгийн бүхий л тоглолтууд өрсөлдөгчдөө хоёр оронтой тооны илүүгээр ялж (Бразилийн шигшээ багийг 2 оноогоор хожсоныг эс тооцвол) хасагдах шатны тоглолтуудад 55, 10, болон 15 зэрэг онооны илүүгээр ялалт байгуулсаар аваргын төлөөх тоглолтонд шалгарсан. Шигшээ тоглолтонд тэд тэмцээнийг зохион байгуулагч орон болох Туркийн шигшээ багийг 17 онооны илүүгээр ялсанаар 2012 оны Олимпийн наадамд оролцох эрхээ авсан.[5] Тэмцээний үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг багийн довтлогч Кевин Дюрант авсан бол тэмцээний туршид багтаа авчирсан нийт оноогоороо (нийт 205 бөмбөг, нэг тоглолтонд авсан хамгийн их оноо-38, & PPG-22.8) мөн тэргүүлсэн. Ламар Одомын хувьд нэг жилийн хугацаанд «Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн АШТ» болон «Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд» хоёуланд нь түрүүлсэн анхны тоглогч болсон юм.

2012 оны Олимпийн тоглолт (Лондон)[засварлах | кодоор засварлах]

2012 оны Зуны олимпийн наадамд шигшээ багаа төлөөлөн тоглох тоглогчид.

Бүрэлдэхүүн[засварлах | кодоор засварлах]

# Байрлал Нэр Төрсөн огноо Баг
4 Хамгаалагч Чонси Биллапс 1976 Америкийн Нэгдсэн Улс Денвер Наггетс
11 Хамгаалагч Стивен Карри 1988 Америкийн Нэгдсэн Улс Голден Стэйт Уорриорз
12 Хамгаалагч Эрик Гордон 1988 Америкийн Нэгдсэн Улс Лос-Анджелес Клипперс
6 Хамгаалагч Деррик Роүз 1988 Америкийн Нэгдсэн Улс Чикаго Буллз
7 Хамгаалагч Рассел Уэстбрук 1988 Америкийн Нэгдсэн Улс Оклахома-Сити Тандер
9 Хамгаалагч-довтлогч Андре Игудала 1984 Америкийн Нэгдсэн Улс Филадельфия 76
5 Довтлогч Кевин Дюрант 1988 Америкийн Нэгдсэн Улс Оклахома-Сити Тандер
8 Довтлогч Руди Гей 1986 Америкийн Нэгдсэн Улс Мемфис Гриззлис
10 Довтлогч Дэнни Грэнжер 1983 Америкийн Нэгдсэн Улс Индиана Пэйсерс
14 Довтлогч Ламар Одом 1979 Америкийн Нэгдсэн Улс Лос-Анжелес Лейкерс
13 Довтлогч Кевин Лав 1988 Америкийн Нэгдсэн Улс Миннесота Тимбервулвз
15 Төвийн хамгаалагч Тайсон Чендлер 1982 Америкийн Нэгдсэн Улс Даллас Маверикс

Тэмцээнд үзүүлсэн амжилтууд[засварлах | кодоор засварлах]

Олимпийн тоглолт[засварлах | кодоор засварлах]

Олимпийн тоглолтын үр дүн
Огноо Байр Т Х Хд
Герман 1936 1 5 5 0
Их Британи 1948 1 8 8 0
Финланд 1952 1 8 8 0
Австрали 1956 1 8 8 0
Итали 1960 1 9 9 0
Япон 1964 1 9 9 0
Мексик 1968 1 9 9 0
Герман 1972 2 9 8 1
Канад 1976 1 7 7 0
Зөвлөлт Холбоот Улс 1980 Оролцож чадаагүй
Америкийн Нэгдсэн Улс 1984 1 8 8 0
Өмнөд Солонгос 1988 3 8 7 1
Испани 1992 1 8 8 0
Америкийн Нэгдсэн Улс 1996 1 8 8 0
Австрали 2000 1 8 8 0
Грек 2004 3 8 5 3
Хятад 2008 1 8 8 0
Их Британи 2012 Эрхээ авсан
Бүгд 128 123 5

Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн[засварлах | кодоор засварлах]

Огноо Байр Т Х Хд
Аргентин 1950 2 6 5 1
Бразил 1954 1 9 9 0
Чили 1959 2 9 7 2
Бразил 1963 4 9 6 3
Уругвай 1967 4 9 7 2
Югослав 1970 5 9 6 3
Пуэрто-Рико 1974 3 10 9 1
Филиппин 1978 5 10 6 4
Колумби 1982 2 10 7 3
Испани 1986 1 12 11 1
Аргентин 1990 3 8 6 2
Канад 1994 1 8 8 0
Грек 1998 3 12 9 3
Америкийн Нэгдсэн Улс 2002 6 12 9 3
Япон 2006 3 9 8 1
Турк 2010 1 9 9 0
Испани 2014 Эрхээ авсан
Бүгд 151 122 29

Өмнөх удаагийн гарааны тоглогчид[засварлах | кодоор засварлах]

  • 1986 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 24 багаас 1-р байр

Дэвид Робинсон, Рони Сейкали, Шон Эллиот, Стив Керр, Маггси Боггз, Брайан Шоу, Чарльз Д. Смит, Кенни Смит, Деррик МакКи, Томми Амейкер, Том Хэммондс, Армен Гиллиэм (Дасгалжуулагч: Лют Олсен)

  • 1992 оны Олимпийн наадам: 12 багааас 1-р байр

Майкл Жордан, Мэжик Жонсон , Ларри Бёрд, Чарльз Баркли, Крис Маллин, Патрик Юинг, Карл Мэлоун, Жон Стоктон, Дэвид Робинсон, Скотти Пиппен, Клайд Дрекслер, Кристиан Леттнер (Дасгалжуулагч: Чак Дэйли)

  • 1994 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 16 багаас 1-р байр

Шакил О'Нил, Доминик Уилкинс, Алонзо Моурнинг, Шон Кемп, Режи Миллер, Деррик Колман, Жо Думарс, Кевин Жонсон, Марк Прайс, Стив Смит, Дэн Мажерли, Ларри Жонсон (Дасгалжуулагч: Дон Нельсон)

  • 1996 оны Олимпийн наадам: 12 багааас 1-р байр

Шакил О'Нил, Хаким Олажьювон, Чарльз Баркли, Скотти Пиппен, Карл Мэлоун, Жон Стоктон, Дэвид Робинсон, Гэри Пэйтон, Анфирний Хардавэй, Грант Хилл, Режи Миллер, Митч Ричмонд (Дасгалжуулагч: Ленни Уилкенс)

  • 1998 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 16 багаас 3-р байр

Тражан Лэнгдон, Майкл Хокинс, Уэнделл Алексис, Брэд Миллер, Билл Эдвардс, Киуэйн Гаррис, Ашраф Амайа, Жейсон Сэссер, Жимми Оливер, Жимми Кинг, Жерард Кинг, Дэвид Вуд (Дасгалжуулагч: Руди Томьянович)

  • 2000 оны Олимпийн наадам: 12 багаас 1-р байр

Кевин Гарнетт, Жейсон Кидд, Рэй Аллен, Винс Картер, Гэри Пэйтон, Тим Хардавэй, Алонзо Моурнинг, Стив Смит, Шариф Абдур-Рахим, Вин Бэйкер, Аллан Хьюстон, Антонио Макдайесс (Дасгалжуулагч: Руди Томьянович)

  • 2002 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 16 багаас 6-р байр

Режи Миллер, Пол Пирс, Бен Уоллес, Жермейн О'Нил, Шон Мэрион, Бэрон Дэвис, Антонио Дэвис, Майкл Финли, Андре Миллер, Жей Уильямс, Элтон Брэнд, Раеф Лафренц (Дасгалжуулагч: Жорж Карл)

  • 2004 оны Олимпийн наадам: 12 багаас 3-р байр

Тим Данкан, Аллен Айверсон, Леброн Жеймс, Дуэйн Уэйд, Амаре Стадемайр, Шон Мэрион, Карлос Бузер, Кармело Энтони, Стефон Марбери, Ричард Жефферсон, Ламар Одом, Эмека Окафор (Дасгалжуулагч: Ларри Браун)

  • 2006 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 24 багаас 3-р байр

Леброн Жеймс, Дуэйн Уэйд, Кармело Энтони, Шейн Баттье, Брэд Миллер, Дуайт Ховард, Крис Бош, Элтон Брэнд, Антуан Жеймисон, Кёрк Хайнрик, Крис Пол, Жо Жонсон (Дасгалжуулагч: Майк Кржижевски)

  • 2008 оны Олимпийн наадам: 12 багаас 1-р байр

Коби Брайант, Леброн Жеймс, Жейсон Кидд, Дуэйн Уэйд, Кармело Энтони, Карлос Бузер, Дуайт Ховард, Крис Бош, Крис Пол, Тэйшон Принс, Майкл Редд, Дерон Уильямс (Дасгалжуулагч: Майк Кржижевски)

  • 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 24 багаас 1-р байр

Чонси Биллапс, Кевин Дюрант, Деррик Роуз, Рассел Уэстбрук, Руди Гей, Андре Игудала, Дэнни Грэнжер, Стивен Карри, Эрик Гордон, Кевин Лав, Ламар Одом, Тайсон Чендлер, (Дасгалжуулагч: Майк Кржижевски)

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "The Oakland Press: Sports Columnists: The Dream Team is over and what's left is a nightmare". Archived from the original on 2008-09-14. Retrieved 2010-09-16.
  2. "PopMatters Sports Feature | The Globalized Association". Popmatters.com. Retrieved 2010-08-27.
  3. Dreaming about the Dream Team • vabulous69's Blog – FOX Sports Blogs[permanent dead link]
  4. Sheridan, Chris (2009-07-22). "Coach Krzyzewski putting legacy at risk". ESPN.com. Retrieved 2010-09-15.
  5. "Durant Lifts Americans Back to Top at Worlds". New York Times. 2010-08-12. Retrieved 2010-09-13.

25. "NBA's Greatest Moments: The Original Dream Team".nba.com. Retrieved 2010-09-15.

Холбоос[засварлах | кодоор засварлах]