Мохамед Рашван

Мохамед Рашван
Жүдо
Төлөөлдөг улс: ЕгипетЕгипет Египет
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Мохамед Али Рашван
Төрсөн огноо 1956 оны 1 сарын 16 (1956-01-16) (68 настай)
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Лос-Анжелес 1984 Үнэмлэхүй
Дэлхийн АШТ
Мөнгө Сөүл 1985 Үнэмлэхүй
Мөнгө Эссен 1987 +95 кг

Мохамед Али Рашван (Араб: محمد علي رشوان, b1956 оны 1 сарын 16-нд төрсөн) нь Египетийн жүдоч юм. Тэрээр 1984 оны зуны олимпоос үнэмлэхүй ангилалд мөнгөн медаль хүртсэн.

Тус олимпийн шигшээ барилдаанд Японы Ямашита Ясүхиротой барилдсан бөгөөд Ямашита өмнөх барилдаандаа зүүн хөлөө гэмтээгээд байсан. Гэвч Рашван Ямашитагийн зүүн талыг нь огт хөндөлгүй барилдсан нь Япон, Египетэд түүнийг алдаршуулж, улмаар 1984 оны Олон улсын шударга тоглолтын шагналыг хүртжээ[1].

Тэрээр 1982, 1983 онд хүнд жин болон нээлттэй ангилалд Африкийн аварга болсон.

Анх 1972 онд Чехословакт болсон олон улсын тэмцээнд оролцож, гараагаа эхэлж байсан Рашван 1992 онд зодог тайлсан бөгөөд өдгөө Египетийн Жүдогийн Холбооны гишүүн, олон улсын шүүгч цолтой. Бээжингийн олимпод шүүгчээр оролцсон.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

https://web.archive.org/web/20080820034155/http://www.sis.gov.eg/VR/figures/english/html/Heif2.htm

  1. "International Fairplay Committee". Archived from the original on 2007-10-10. Retrieved 2010-10-15.