Питер Роно

Питер Роно
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: КениКени Кени
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Питер Кипчумба Роно
Төрсөн огноо 1967 оны 7 сарын 31 (1967-07-31) (56 настай)
Төрсөн газар Камобо
 
Медалиуд
Зуны олимп
Алт Сөүл 1988 1500 м

Питер Кипчумба Роно (Англи: Peter Kipchumba Rono, 1967 оны 7 сарын 31-нд Капсабетийн ойролцоох Камобо тосгонд төрсөн) нь Кенийн хөнгөн атлетикч, 1988 оны зуны олимпын 1,500 метрийн зайн гүйлтийн аварга тамирчин юм.

Тэрээр 1985 онд Найробид болсон Африкийн улс хоорондын АШТ-д түрүүлж, 1986 онд Грекийн Афинд зохиогдсон өсвөрийн ДАШТ-ээс мөнгөн медаль зүүжээ. 1987 онд Италийн Ромд зохиогдсон ДАШТ-д хагас шигшээд шалгарсан байна.

Тэрээр Итен дэх Гэгээн Патрикийн ахлах сургуульд суралцаж, Ирландын Патрицийн номлогч, тус сургуулийн захирал ах Кольм О'Коннеллийн удирдлага дор бэлтгэл хийдэг байв.

1988 оны олимпын наадамд Роно хүчтэй өрсөлдөгчид болох, Их Британийн Питер Эллиотт, Стив Крэм нарыг тун ойрхон зөрүүтэй ялж, 1500 м-ийн гүйлтийн олимпын хамгийн залуу аварга болжээ (21 нас 62 өдөр).

Роно том тэмцээнд дахин түрүүлэгүй юм. Тэрээр Мэрилэнд дэх Гэгээн Мэри Оргилын их сургуульд суралцаж магистрын зэрэг хүртсэн бөгөөд тэмцээн уралдаанд оролцож, хожим дасгалжуулагчийн ажил эрхэлж байв.

2006 онд Роно Өлсгөлөнгийн Эсрэг Спирулина Бичил Замгийн Ашиглах Засгийн Газар Хоорондын Хүрээлэнгийн тусгай үүрэг гүйцэтгэгч сайн санааны элчин сайдаар сонгогдон, бичил замаг Спирулина (Spirulina Platensis)-г хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнууд дахь өлсгөлөн, түүний сөрөг үр дагаварыг бууруулахад ашиглах явдлыг сурталчилж байгаа юм.

Роно өдгөө Нью-Жерсид амьдарч, гутал үйлдвэрлэгч Нью Баланс компанийн борлуулалт, маркетингийн албанд ажиллаж байна. Тэрээр Найробид зохиогдсон 1987 оны Бүх Африкийн наадмын 10,000 метрийн зайн хүрэл медальт хөнгөн атлетикч Мэри Кируйтай гэрлэжээ. Тэдний хүү Патрик Роно Линдхөрст ахлах сургуульдаа ирээдүйтэй гүйгчид тооцогддог. Охин Ирен нь ч мөн адил гүйлтээр хичээллэдэг аж[1].

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. The Standard, November 4, 2009: Young Rono emulating father and mother
  • From Strength to Strength, the Story of Peter Kipchumba Rono, by Kibny'aanko Seroney. Published by Mvule Africa Publishers, Nairobi 2009.