Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей

Музейн барилга 2017 онд

Хэлмэгдэгсэдийн музей нь 1922-1962 оны хооронд янз бүрийн шалтаг шалтгаанаар хэлмэгдэж цаазлуулсан ард иргэдийн дурсгалд зориулсан музей юм. 1996 оны 9 сарын 10 нд ерөнхий сайд асан Пэлжидийн Гэндэнгийн охин Цэрэндуламын санаачилгаар, эцгийнхээ ажиллаж, амьдарч байсан байшинд тус музейг байгуулсан. Уг музейд зарим хэлмэгдсэн алдарт хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан зүйлс, гэрэл зураг, сонингийн хайчилбар, галт зэвсэг, хэлмэгдэж буудуулсан лам нарын шашны эд зүйлс зэрэг зүйлсийг дэлгэн тавьжээ. 2019 онд музейн барилга элэгдэж муудсан тул барилгыг нурааж, суурин дээр нь 22 давхар оффисын барилга барихаар болсон.

Уг музей нь 7 танхимтай байсан.

  1. 1922-1933 оны
  2. 1934-1936 оны
  3. 1937-1939 оны их хэлмэгдүүлэлт
  4. 1940-1960 үны
  5. Лам нарын үзэсгэлэнгийн танхим
  6. Хүндэтгэлийн танхим
  7. Ерөнхий сайд П.Гэндэнгийн танхим

Холбоотой хуудас[засварлах | кодоор засварлах]