Жэсс Күин

Жэсс Күин
Төрсөн нэрЖэсс Жозеф Күин
Төрсөн1981 оны 9 сарын 3
Англи, Бэдфорд
Хөгжмийн урсгалАльтернатив рок
Мэргэжилхөгжимчин, дуу зохиогч, дуу бичлэгийн продюсер
Зэмсэггитар, аргил гитар, даралтат хөгжим, арын хоолой, вокал хоолой, бөмбөр
Идэвхтэй2007-одоо
Хамтардаг уран бүтээлчидKeane, Mt.Desolation, Jesse Quin & The Mets, Mumford & Sons, Laura Marling
Цахим хуудасwww.keanemusic.com

Жэсс Жозеф Күин (Англи: Jesse Joseph Quin, 1981 оны 9 сарын 3-нд төрсөн) бол Английн хөгжимчин, Их Британийн Keane хамтлагийн гитарчин. Мөн хамтлагийн хамгийн залуу гишүүн.

Амьдрал болон карьер[засварлах | кодоор засварлах]

Күины ээж Чарити Күин ардын дуучин, харин аав нь дууны инженер байлаа. Тэрээр Английн Саффолк хотод өссөн бөгөөд удалгүй гэр бүл нь Бристоль, Лондон хотууд руу нүүсэн юм. Тэрээр Жулиа Күин (хуучин овог Данненбэрг)-тэй гэрлэсэн. Хуриманд нь Keane, The Puppini Sisters, Mumford & Sons, Кинг Чарльз, Лаура Марлинг гэсэн хамтлаг дуучин ая дуугаа өргөжээ.

Тэрээр The Mets, Mt. Desolation-д тоглохлдоо Harmоny акустик гитар, Guild Starfire цахилгаан гитар, Fender Telecaster-ийн цахилгаан гитар ашигладаг.

Күин мөн Mumford & Sons' хамтлагт бөмбөр тоглодог бөгөөд The Wedding Band хамтлагтай хамтран ажилладаг. Мөн өмнө нь Unit On, The Ordinance хамтлагуудад тоглодог байжээ.

Keane[засварлах | кодоор засварлах]

2007 оны өвөл Жэсс анх Keane-тэй хамт тайзан дээр гарч The Nighy Sky дууг хамтран дуулсан байна. Keane-ий гурван гишүүн түүний аргил гитарын чадварлаг тоглолтыг үнэлж 2008 онд Perfect Symmetry цомгийн бичлэгийн ажилд урьсан байна.

2008 оны 10 сарын 13-нд худалдаанд гарсан Perfect Symmetry цомогт Күин аргил гитар, электрон гитар болон туслах дуучны үүргийг гүйцэтгэсэн юм.

Тэрээр хамтлагийн гурван гишүүнтэй удалгүй дотно найзууд болсон. Цомгийн ажилд Күин зөвхөн хөгжимчнөөр ажиллаад зогсохгүй бүхий л зүйлд гар бие оролцсон. Иймээс Perfect Symmetry цомгийн дэлхийн аялан тоглолтод түүнийг Тим, Том, Ричард нар урилгаар авч явсан юм.

2010 онд Күин Night Train цомогт дахин хамтран ажилласан бөгөөд 2010 оны 5 сарын 10-нд худалдаанд гарсан даруйдаа энэ цомог Их Британийн чартыг тэргүүлсэн юм.

2011 оны 2 сарын 3-нд Keane хамтлагийн вэб сайтад Күинийг хамтлагийн албан ёсны гишүүн болгож байгааг зарласан. Уг мэдэгдэлд “Бүгдээрээ сайн байцгаана уу. Гурван жилийн турш манай аргил гитарчнаар ажилласан, дотны найз, Жэсс Күиныг Keane хамтлагтаа албан ёсоор элсүүлж байгаадаа баяртай байна. 2007 оноос хойш тэр бидэнтэй хамт ажиллаж Perfect Summetry, Nigt Train цомгуудын ажилд гар бие оролцсон гэдгийг та бүхэн мэдэх байх. Түүнгүйгээр өнөөгийн Keane хамтлагийг төсөөлөх аргагүй болжээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ч бас түүний уянгалаг хөгжим та бүхний сэтгэлийг догдлуулж чадсан гэдэгт итгэлтэй байна. Хайртай шүү, Тим, Том, Ричард болон Жэсс” гэжээ.