2012 оны 100 буудалт даамын улсын аварга шалгаруулах тэмцээн

ҮР ДҮН

Эрэгтэй

1-р тойрог

2-р тойрог

3-р тойрог

4-р тойрог

5-р тойрог

6-р тойрог

7-р тойрог

8-р тойрог


Эмэгтэй

Эмэгтэй 1-р тойрог

Эмэгтэй 2-р тойрог

Эмэгтэй 3-р тойрог

Эмэгтэй 4-р тойрог

Эмэгтэй 5-р тойрог

Эмэгтэй 6-р тойрог

Эмэгтэй 7-р тойрог

Эмэгтэй 8-р тойрог


100 буудалт даамын 2012 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-нээс Сүнжин Гранд зочид буудалд эхлэх гэж байна. 19-нийг хүртэл 9 өдөр үргэлжлэх энэхүү тэмцээнд хагас шигшээ тэмцээнээс шалгарсан манай улсын эрэгтэй, эмэгтэй тус бүр 16 шилдэг даамчин “Монгол улсын аварга” цолны төлөө өрсөлдөнө. Тэмцээнийг “Эм Си Эс электроникс”, “Сүнжин Гранд” зочид буудал, “Арвайн үндэс” компаниуд дэмжин ажиилаж байгаа бөгөөд тэмцээний ялагч болон бүх тамирчдыг “Могул” брэндийн бараа бүтээгдэхүүнээр шагнах юм байна.

Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь эрэгтэйчүүдийн хувьд 37 дахь, эмэгтэйчүүдийн хувьд 24 дэх тэмцээн юм. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчид 8-р сард Франц улсад зохиогдох Дэлхийн оюуны спортын 2-р наадам, 9-р сард Малайзын Куала-Лумпур хотноо зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авна.

УАШТ-д өрсөлдөх даамчид:

Эрэгтэй

Олон улсын их мастер

1. Дөлийн Эрдэнэбилэг

Олон улсын мастер

2. Отгонбаярын Түвшинболд

Дэлхийн даамын холбооны мастер

3. Равжирын Манлай

4. Дэлэгийн Баттулга

Спортын мастер

5. Э.Энх-Эрдэнэ

6. Ц.Сүхбат

7. Санжаагийн Даваадорж

8. Л.Дүгэрсүрэн

9. Ц.Балжинням

10. Л.Дагвадорж

11. С.Батсүх

12. Доржсүрэнгийн Эрдэмбилэг

13. Ц.Хашчулуун

Дэд мастер

14. Ц.Эрдэмбилэг

15. Мананжав Дүүрэнбилэ

16. Цэрэнбямбын Отгонбилэг

Эмэгтэй

Дэлхийн даамын холбооны мастер

1. Ж.Гэрэлчулуун

2. С.Саранцэцэг

Спортын мастер

3. Сүхээгийн Нямгэрэл

4. Цагаанцоожийн Энхцэцэг

5. Б.Нандинцэцэг

6. Эрдэнэцогтын Мандахнаран

7. Мижгээгийн Хишигбаяр

8. Г.Энхтуяа

9. Цэрэнбямбын Энхзаяа

10. Б.Нандин-Эрдэнэ

11. Мөнхбаатарын Нямжаргал

12. Дондовын Энхтуул

Дэд мастер

13. Б.Намуун

14. Н.Батцэцэг

15. Б.Мөнхтуяа