Дриулис Гонсалес

Дриулис Гонсалес
Жүдо
Төлөөлдөг улс: КубаКуба Куба
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Дриулис Гонсалес Моралес
Төрсөн огноо 1973 оны 9 сарын 21 (1973-09-21) (50 настай)
Төрсөн газар Гуантанамо
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Барселона 1992 -56 кг
Алт Атланта 1996 -56 кг
Мөнгө Сидней 2000 -57 кг
Хүрэл Афин 2004 -63 кг
Дэлхийн АШТ
Хүрэл Хэмилтон 1993 -56 кг
Алт Чиба 1995 -56 кг
Мөнгө Оосака 1997 -57 кг
Алт Бирмингем 1999 -57 кг
Мөнгө Оосака 2003 -63 кг
Хүрэл Каир 2005 -63 кг
Алт Рио де Жанейро 2007 -63 кг
Пан Америкийн наадам
Алт Мар дел Плата 1995 -56 кг
Алт Санто Доминг 2003 -63 кг
Алт Рио де Жанейро 2007 -63 кг
Төв Америк ба Карибын наадам
Алт Картагена 2006 -63 кг
Алт Картагена 2006 Баг

Дриулис Гонсалес Моралес (исп. Driulis González Morales, 1973 оны 9 сарын 21-нд Гуантанамод төрсөн) нь Атлантын олимпийн алтан медалийг оролцуулаад олимпийн 4 медальтай, Кубын жүдочин юм. Тэрээр жирэмсэн байсны улмаас 2001 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй ч хүүгээ төрүүлсний дараа 57 кг-ийн жингийн ангиллаас 63 кг-ийн жингийн ангилалд шилжсэн бөгөөд дэлхийн АШТ-ээс нийт 7 медаль зүүжээ. Бразилын Рио-де-Жанейрод зохиогдсон 2007 оны Пан Америкийн наадмын нээлтийн ёслолд тэрээр улсынхаа тугчийн үүргийг гүйцэтгэсэн.

5 олимпод зодоглосон гуравхан эмэгтэй жүдочны нэг (нөгөө хоёр нь Австралийн Мариа Пекли, Японы Тани Рёоко) тэрээр 2010 оны 3 сард зодог тайлжээ.

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]