Болд (дуучин)

Болд (дуучин)
Тайзны нэрБолд
Жинхэнэ нэрДоржсүрэнгийн Болд
Төрсөн өдөр1978 оны 11-р сарын 16
Төрсөн газарУлаанбаатар
Яс үндэсМонгол УлсМонгол Улс Монгол Улс
Ажил үйлПоп дуучин, дууны үг, ая зохиогч
УрсгалПоп
Танил үе1995 оноос хойш

Доржсүрэнгийн Болд 1978 оны 11-р сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн.[1] 1986 онд Хөгжим бүжгийн коллежийн хийл хөгжмийн ангид элсэн орж 1998 онд хийлч, төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. 1995 онд Камертон хамтлагийг байгуулж одоо хүртэл рок поп урсгалаар уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд 2005 оноос эхлэн бие даасан уран бүтээлийн гараагаа эхэлсэн. “Камертон” хамтлагийн гишүүд нь нэг нэг насны зөрүүтэй бөгөөд Л.Ган-Эрдэнэ 1978, Б.Эрдэнэбат 1977, Г.Мэнд-Амар 1979 онд мэндэлжээ.

Болдын өвөө нь ардын жүжигчин, төрийн соёрхолт, нэрт морин хуурч Г.Жамьян гуай бөгөөд аав нь Монголын шилдэг архитекторчдын нэг бол ээж нь дуурийн дуучин юм. Мөн ээжийнх нь дүү Ж.Батсайхан "Соёл-Эрдэнэ", хүү Б.Батчулуун нь "Никитон" хамтлагийн дуучин ажээ.

Тэрээр дуу дуулж, ая зохиохоос гадна шүлэг бичдэг бөгөөд анх "Хэн ч өгөөгүй хайр" шүлгээ дуу болгон, хамтлагийнхаа анхны "18 нас" цомогт оруулсан байдаг.

Дуучин Болд 2006 онд өөрийн B Production-г үүсгэн байгуулсан бөгөөд уг ажлын хүрээнд хэд хэдэн авъяаслаг уран бүтээлчид болох Маралжингоо, Эгшиглэн, Агиймаа, Шоо хамтлаг /Опозит/, “DZ man”, “Гурван охин” гэх мэт дуучдын цомог дээр продюсерээр ажиллаж тодорхой хэмжээнд олны танил болгож чадсан.

2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголын язгуур урлагийг рок поп урсгалаар баяжуулж байгааг нь үнэлж Төрийн шагнал хүртээж, тэрбээр “Төрийн соёрхолт” цолтой дуучин болсон билээ.

Мөн тэрбээр “Hero” энтертайнментын бүтээсэн “Би чамд хайртай-2” кинонд гол дүр бүтээж, дуулахын зэрэгцээ шаггүй сайн жүжигчин гэдгээ харуулаад авсан.

2016 онд “Channel 11” телевизээ байгуулан олон улсын стандартад нийцсэн Английн тоног төхөөрөмжөөр тоноглож, дуу хөгжим, кино, рокестр зэрэг бүх төрлөөр бичлэг хийхээр тохижуулсан байна. Мөн "Улаанбаатар фитнесс" клубыг нээж, бэлтгэлээ хийсний дараа багшийнхаа зөвлөсөн, эрүүл хоолыг зооглох "B room" кафег ч мөн нээжээ.

2018 онд Монгол HD ТВ-р цацагдсан The Voice of Mongolia шоуны 1-р улирлын дөрвөн шүүгчийн нэгээр сонгогдон ажилласан. Мөн энэ улирлын сүлд дуу "Гуниг бүхэн баяртай" дууг зохиож, өөрөө дуулсан.

Дуучин залуу маань өдгөө эхнэр, хоёр хүү, нэг охины хамт амьдардаг. Түүний гэргий Ж.Бямбажав нь эгч Ж.Бямбасүрэнтэйгээ бага наснаасаа эхлэн Европын орнууд, Америкт гэрээгээр ажиллан, уран нугардаг байсан. Тэд ахмад циркчдийн нэг, МУГЖ Д.Жанчивдорж гуайн охид юм. Дашрамд дурдахад Болдын эхнэр Ж.Бямбажавын төрсөн эгч Ж.Бямбасүрэн Камертон хамтлагийн дуучин Эбагийн эхнэр юм.

Бие даасан уран бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

2005: Хайрын хүч[засварлах | кодоор засварлах]

2005 оны 06-р сарын 21-нд дуучин Болд өөрийн бие даасан уран бүтээлүүдээс бүрдсэн анхны цомог "Хайрын хүч"-г гаргасан. Цомог нийт 13 дуутай. Цомогт багтсан бүх дууны найруулга, ая, хөгжмийн дуугаралтыг Болд өөрөө хийсэн.

Хамтран ажилласан уран бүтээлчид: Quiza, B.A.T, Bobby D, Номинжин. Хайрын Хүч цомог нь маш амжиллтай болж "Пентатоник" хөгжмийн наадмаас "Шилдэг цомог", "Шилдэг найруулга", "Шилдэг поп дуу", "Шилдэг R&B дуу", "Шилдэг Dance дуу" зэрэг нийт 5 шагнал хүртсэн юм.

Мөн анхны бие даасан "Хайрын хүч" тоглолтоо UB Palace-н танхимд хийсэн.

2006: 440Hz[засварлах | кодоор засварлах]

Дуучин Болдын хоёр дахь бие даасан цомог "440Hz" 14 дуутай бүтсэн. Цомогт багтсан уран бүтээлд хамтран ажилласан уран бүтээлчид: Quiza, Маралжингоо.

2007: Хайрын хүч DVD, Bold in Central Stadium DVD[засварлах | кодоор засварлах]

"Хайрын Хүч" нэртэй бүрэн хэмжээний тоглолтын DVD хувилбар бөгөөд  "Хайрын Хүч" цомог нь хэрхэн бүтсэн талаар болон Монголын рок поп хамтлаг дуучид, уран бүтээлчдийн санал бодол, мөн клипүүд хэрхэн бүтсэн талаарх сонирхолтой баримтууд багтсан болно.[2] On'n Off production-ийн бүтээл.

2007 оны 9 сарын 8нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрсөн хоёрдахь бие даасан тоглолт болох “Bold Central Stadium” нэртэй тоглолтоороо 50 мянган үзэгчдийг цуглуулж, их хотын нэгэн үдшийг доргиож байсан. Тоглолтынхоо дүрс бичлэгийг DVD болгон худалдаанд гаргасан.

2008: Амьдралын гол дүр, Only One[засварлах | кодоор засварлах]

2008 оны 5-р сарын 4-нд[3] Маралжингоо, Эгшиглэн зэрэн уран бүтээлчидтэй хамтарсан уран бүтээлүүд багтсан 15 дуутай "Амьдралын гол дүр" цомгоо дуучин Болд гаргасан. Цомгийн ерөнхий продюсер Д. Болд.

Түүний дараа 10-р сард "Only One" нэртэй R&B төрөл, жанрын цомгоо B.A.T, Quiza, Sho, Aniura зэрэг уран бүтээлчидтэй хамтран олон нийтэд хүргэсэн.

2009: Би чамд хайртай[засварлах | кодоор засварлах]

Hero Entertainment, B Production нар хамтран Монгол уран сайхны "Би Чамд Хайртай" киноны хоёр дугаар ангийг бүтээж дуучин Болд гол дүрд нь тоглосон.[4] Дуучин Оюун-Эрдэнэ, Эгшиглэн, гитарчин Өлзий-Оршин /Өөжгий/ нартай хамтран киноны хөгжмийг зохиосон бөгөөд уг бүтээлүүдээ нэгтгэн 2009 оны 9-р сарын 9-нд "Би Чамд Хайртай" цомог гарсан.

2011: My Duets, Монгол Поп[засварлах | кодоор засварлах]

B Production-ийн уран бүтээлчид болон дуучин Номинжин, Оюун-Эрдэнэ, Шуранхай хамтлагуудтай хамтран бүтсэн уран бүтээлүүдээс бүрдсэн цомог.[5] Цомог нийт 15 дуутай.

Дуучин Болд монголын хөгжмийн урсгалд шинэ урсгал бий болгохыг эрэлхийлж "Монгол Поп" төслийг эхэлсэн бөгөөд нийт 10 дуунаас бүрдсэн "Монгол Поп" цомгийг олон нийтэд хүргэсэн.[6] Тус цомог гарсан даруйдаа Hi-Fi Records-н шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтыг таван долоо хоног тэргүүлсэн.[7] Дуучин Болд "Монгол Поп" төслөөрөө шинэ урсгал гаргаж, орчин үеийн соёл урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзэн Төрийн шагналыг хүртсэн.[8]

2012: Монгол Поп-2[засварлах | кодоор засварлах]

"Монгол Поп" урсгал жанрын үргэлжлэл болоод уг төслийн гүн утга агуулгыг уг цомогт багтсан 7 уран бүтээлээрээ илэрхийлэхийг зорьжээ. Дуучин Болд энэхүү хоёр дахь давалгаагаа, авьяас билэг төгөлдөр өвөг дээдсийн бурхан ухааныг мөнхөд магтан дуулж, уран бүтээлээрээ сурталчлах болно хэмээн энэхүү цомгийн нүүрээ уламжлал, шинэчлэл, дорнын гүн ухааны үндэс суурь болсон арга, билгийг хослуулж өгчээ.[9] Цомгийн нээлтээр дуучин Болд өөрийн ухаалаг утасны аппликейшнийг танилцуулсан бөгөөд уг аппликейшнийг ашиглан түүний гаргасан уран бүтээлүүдийг үнэ төлбөргүй сонсох боломжийг фенүүддээ олгосон юм.[10]

2014: Хувцасаа тайчаад шид[засварлах | кодоор засварлах]

"Хувцасаа тайчаад шид" цомгийн ерөнхий продюсер Д. Болд. Хамтран ажилласан уран бүтээлч Хулан. Цомог нийт 7 дуутай.

2018: BOLD[засварлах | кодоор засварлах]

Хэсэг хугацаанд завсарласны эцэст дуучин болд дөрвөн жилийн дараа цоо шинэ өнгө төрх, хэмнэлээс бүрдсэн өөрийн нэрээр нэрлэсэн цомгоо 2018 оны 7-р сард гаргасан. Шинэ цомогт “Торгон мэдрэмж”, “Зүрхний дагина”, “Мартахаасаа өмнө”, “Даам” зэрэг 15 дуу багтжээ.[11]

Тоглолтууд[засварлах | кодоор засварлах]

Хайрын хүч[засварлах | кодоор засварлах]

Анхны цомгоо 2005 онд "Хайрын хүч" нэртэйгээр гаргаж, цомогт орсон бүх дуу олны хүртээл болж, тухайн жилдээ цомгийнхоо нэрээр нэрлэсэн анхны тоглолтоо UB Palace-д зохион байгуулсан.

Бие даасан эхний хоёр цомгоо гаргасны дараа дуучин Болд 2007 оны 9-р сарын 8-нд үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнд "Bold Central Stadium" бие даасан хоёр дахь тоглолтоо зохион байгуулж, нийт 50 мянган үзэгчдийг цуглуулсан юм. Тоглолтын ерөнхий зохион байгуулагч B Production, Hero entertainment ажилласан бол дуугаралтыг Харанга хамтлагийн инженер Мөнхөө, B Production-ийн аудио инженер Reghu, Мөнхгэрэл хариуцаж, гэрлийн инженерээр Rolling Stones хамтлагийн гэрлийн инженер John Grey ажилласан. Тоглолтод B Production-ий уран бүтээлчид болох Маралжингоо, Эгшиглэн, DZ Man, Энхзол, Sho нараас гадна Quiza, B.A.T, Никитон хамтлагийн хөгжимчид, Улсын Циркийн жүжигчид оролцсон. Уг тоглолтын бүрэн дүрсийг тухайн жилдээ DVD болгон гаргажээ. Уг тоглолтод 50 мянга орчим хүн цугласан.[12]

Монгол Поп[засварлах | кодоор засварлах]

Монгол попыг үндэслэгч дуучин Д.Болдын “Монгол поп” бие даасан тоглолт 2011 оны 11 сарын 24, 25, 26 гурван өдөр UB Palace-д болсон. Тоглолт нь “Монгол поп” цомогт багтсан дуунуудаас гадна “Хайрын хүч” гэх мэт хуучин цомгуудын дуунуудаас болон шинэхэн бүтээлүүдээс бүрдсэн.[13]

12 ертөнц[засварлах | кодоор засварлах]

Бие даасан уран бүтээлээ хийж эхэлснээс хойш нийт 12 цомог гарган үүгээрээ "12 Ертөнц" тоглолтоо 2018 оны 8-р сарын 31-нд "Буянт Ухаа" цогцолборт зохион байгуулсан. Тоглолтонд өөрийн хит болсон 40 дууг амьд хөгжимтэйгөөр дуулсан. Тоглолтод гоцлол гитарчин Т.Мөнх-Оргил, төгөлдөр хуурч Э.Доржсүрэн, The Lemons хамтлагийн бөмбөрчин М. Өнөрбаяр, аргил гитарчин Б.Оюунболд нар ажилласан. Урилгаар Камертон, Гурван охин хамтлагийн дуучин Соло, реппер Quiza, B.A.T, GINJIN, мөн The Voice of Mongolia шоуны ялагч Ц. Энгүүн болон шилдэг оролцогчид оролцсон. Тоглолтын бүжгийн найруулаг дээр Aim4R Production-ы Бачка, Mongolia's Got Talent - Авьяаслаг Монголчууд, The Voice of Mongolia шоуны бүжиг дэглээч Идэрчулуун нар ажилласан.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагч B Production, Mongol TV.

Цомгууд[засварлах | кодоор засварлах]

  • Хайрын хүч (2006)
  • 440Hz (2006)
  • Only One (2008)
  • Амьдралын гол дүр (2008)
  • My Duets (2011)
  • Монгол Поп (2011)
  • Монгол Поп-2 (2012)
  • Хувцасаа тайчаад шид (2014)
  • BOLD (2018)

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Дэлгэрэнгүй сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. "Д.Болд". Урлаг.мн. Archived from the original on 2016-12-12. Retrieved 2016-12-28.
  2. "Archive copy". Archived from the original on 2022-08-11. Retrieved 2019-06-12.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  3. http://news.gogo.mn/r/27404
  4. http://www.ub.life/p/15366
  5. https://www.24tsag.mn/a/2543
  6. https://news.mn/r/554583/
  7. https://news.zindaa.mn/af
  8. Д.Болдыг "Монгол поп" хэмээх шинэ урсгал гаргаж, орчин үеийн соёл урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзэн ийнхүү Төрийн шагналаар шагнах шийдвэр гаргажээ.
  9. "Archive copy". Archived from the original on 2019-06-09. Retrieved 2019-06-12.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  10. http://www.assa.mn/a/10656
  11. http://eagle.mn/r/46228
  12. http://www.ub.life/p/15366
  13. http://news.gogo.mn/r/97384