Боб Манден

Боб Манден (1942 оны 2-р сарын 8-нд АНУ-ын Missouri мужийн Kansas City хотод мэндэлсэн.) дэлхийн алдарт бүх төрлийн галт зэвсгийн мэргэн буудагч хүн бөгөөд Хурдан буудлагын (Fast Draw) төрөлд “Дэлхийн хамгийн хурдан мэргэн буудагч” хэмээн алдаршсан дэлхийн 18 рекордыг тогтоосон мэргэн бууч билээ. Боб Манден буудлагын спортыг 11 насандаа эхэлжээ. Ахлах сургуульд байхдаа Боб 1950-иад онд Калифорний Биг Биэрт (Big Bear Lake, California) зохиогдсон Жефф Күүперийн (Jeff Cooper) Том Баавгай “арьсан бай”-н буудлагын тэмцээнд оролцож төгсжээ. Уг арьсан бай нь өргөжин хөгжсөөр Өмнөд хойд мужийн Байлдааны гар бууны лиг болжээ. Боб Манден 17 насандаа Күүперээс зээлж авсан Colt .45-ийн нэг удаа бууддаг бууг ашиглан 1958 оны арьсан байн тэмцээнд хоёрдугаар байр эзэлж байжээ. Тэрээр нийтдээ 3,500 гаруй цол шагнал авчээ. Үзүүлэнгийн буудлагад оролцдог болсноос хойш Боб Манден үзэгчдэд олон олон гайхалтай сайхан буудлагуудыг үзүүлж байсны нэгийг Жон Саттервайт хамт үзүүлсэн. Боб Манден өөрийн буудлагаа Хистори сувгийн “Супер хүн”, Америкийн мэргэн буудагч, АНУ-ын буудлага, АНУ-ын боломжгүй буудлага, Риплигийн “Итгэмээргүй” зэрэг телевиз шоу нэвтрүүлгүүдээр дамжуулан дэлхий дахинд үзүүлсэн. Манден мөн захиалгаар буу хийдэг дархан болсон.

Рекордын тухай санал зөрөлдлөөн[засварлах | кодоор засварлах]

Гиннесийн дэлхийн рекордууд номны 1980 оны хэвлэлд Боб Манденийг “Дэлхийн хамгийн хурдан буудагч”-аар [1] оруулсан ч дараагийн дугаараас түүнийг оруулахгүй хэвлэдэг болсноор сургуулиудын номын сангийн эх сурвалжаар хадгалагдах болсон. Энэ нь Мандений одоогийн болон өнгөрсөн хугацаанд үзүүлж байсан рекордуудын хооронд санал зөрөлдөөн гарахад хүргэжээ. Мандений тухай шүүмжлэл нь түүний үзүүлсэн рекорд амжилтуудыг хангалттайгаар баримтжуулаагүй учраас одоогоор албан ёсны дэлхийн хамгийн хурдан гэдэг рекордыг авч чадахгүй байгаа юм. Хурдан үзүүлбэрт олон төрлийн үзүүлбэрүүд ордог ба тэдгээр нь тус бүртээ дэлхийн рекордтой. Үүний хамгийн богино хугацаанд буудсан рекорд нь 208 секунтийн рекорд амжилттай Личфиелд Паркийн Эрние Хилл Аризын нэг удаагийн чөлөөт (хөнгөн гар буу ашигладаг) үзүүлбэр байсан.[2] Мандений тухай шүүмж нь голдуу түүний рекорд амжилтыг бичгээр баталгаажуулаагүй асуудал байдаг ба уг дутуу материал нь 3500 цол шагнал байгаа таамаг байдаг. Сүүлд дижитал цаг тоолуур гарсны дараа хуучин аналог цагууд нарийвчлал муутай байсан учраас дэлхийн рекордуудыг дахин тогтоосон. Эдгээрээс түүхэнд хамгийн богино хугацаанд буудсан гэх 0.15 секундын хугацаатай хамгийн хурдан Алхалттай, Үзүүлэнгийн хуучин рекордуудын ихэнхийг нь авах зарга мэдүүлжээ. 1975 онд Нью-Йорк хотын Эмпайр Стэйт Бюлдингийн Дэлхийн Гиннесийн рекордод зориулсан музейн нээлтийн үеэр түүний буудлага нь нэг секундыг дөрөв хуваасны гуравт гүйцэтгэснийг онлайн видеогоор харуулсан байдаг.[3]) Дэлхийн хамгийн хурдан буудлагын үзүүлбэрийн дагуу эдгээр хуучин рекордуудын албан ёсны баримтууд устсан ба Боб Мандений сонгодог буудлагын тухай кинонд Гайхамшигт буудлагууд DVD нь түүний дэлхийн рекордыг тогтоосныг батлан харуулж чадсан үзүүлбэрүүдийн нэг юм.

Stan Lee-гийн Супер хүн[засварлах | кодоор засварлах]

Нас сүүдэр 68 хүрч байхдаа Боб Манден Stan Lee's Superhumans-д оролцсон. Ингэхдээ тэрээр гартаа (харьцуулбал, тийрэлтэт онгоцны нисэгчдийг 9 Gs-ийг тэсвэрлэхээр бэлтгэсэн байдаг.) 10 Gs-ийн хүчийг тэсвэрлэх буу барьсан байлаа. Нэг удаагийн эргэлтэт Colt .45-аар тэрээр зургаан футын зайнаас хоёр баллоныг оножээ.

Үзүүлэнгийн буудлага: Нисч буй хөзрийг оносон нь[засварлах | кодоор засварлах]

"1986 оны 4 сарын 26-нд тэрээр (Боб Манден) Калифорни мужийн Кото де Казад цугласан олны өмнө “Сүүлийн буудлага”-д гайхалтайгаар үзүүлжээ. Тэрээр энэ оролдлогоо хийхээс өмнө EMF дистрибютерийн Boyd David энэ нь боломжгүй зүйл гэдгийг илэрхийлж байжээ. Манден түүнд үүнийг хийж чадахаар үл барам Манден Boyd-ийн буугаар л буудаж чадна гэжээ. Boyd Davis бол “Сүүлийн буудлага” тэмцээний зохион байгуулагч, EMF-ийн үндсэн спонсорын нэг нь юм. Манден Boyd-ийн бууг зээлж a .45 Dakota-гийн нэг удаагийн буудлагаар торхны 4 3/4"-ийг буудаж чадсан байна. Дөрөв дэх удаад тэрээр хөзрийг найм хувааж оносон байдаг. Энэ буудлага түүний хамгийн агуу үзүүлбэрүүдийн нэг нь яах аргагүй мөн байсан."[4]

References[засварлах | кодоор засварлах]

  1. Guinness Book of World Records 1980. US edition. p. 625.
  2. "Fast Draw World Records". Retrieved 2011-09-28.
  3. http://www.youtube.com/watch?v=XsU5AMxvlKg
  4. "The World's Fastest Gun". Archived from the original on 2012-06-09. Retrieved 2012-11-01. {{cite web}}: Unknown parameter |subtitle= ignored (help)

External links[засварлах | кодоор засварлах]