Утасгүй сүлжээ

Утасгүй сүлжээ (Англи: Wireless network) гэдэг нь 2 ба түүнээс дээш төхөөрөмж тархалтат долгион (spread spectrum division multiplexing) эсвэл OFDM(Orthogonal frequince division multiplexing) хувиргалтын технологи ашиглан утасгүй холбогдон мэдээлэл солилцох компьютерын сүлжээг хэлнэ. 1970 онд Хавайн их сургуульд туршигдаж эхэлсэн ба 1985 он гэхэд Америкын холбоо харилцааны зөвлөл болох FCC (Federal Communication Committee) энгийн хэрэглээнд зориулан долгионы үелзэлийг суллаж өгснөөр хоёр дахь үеийн төхөөрөмжүүд хийгдэж эхэлсэн. Энэ технологи 1997 он гэхэд IEEE -802.11 нэршилтэй стандарт болж батлагдсан. Утасгүй сүлжээний давуу тал нь хүссэн газраасаа сүлжээнд холбогдох, сүлжээний хүрээнд шилжилт хийж хөдлөх гэх мэт.

Xамрах хүрээ[засварлах | кодоор засварлах]

Утасгүй сүлжээ нь дараах зүйлсээс ангилал үл шалтгаалан харилцан адилгүй зайд хүрч ажиллана.

Үүнд: Аль стандартын утасгүй сүлжээ байгуулсан Ямар төрлийн, ямар загварын замчлагч эсвэл хандалтын цэг ашиглаж байгаа Сүлжээ суурилуулсан газар орны байдал, барилгын хана, баганын материал хийц Энгийн 802.11b/g төрлийн сүлжээ нь дунджаар барилгын дотор орчинд 46-60 метр орчим, гадаа орчинд 300-500 метрт хүрч ажиллана. Төмөр бетонон эсвэл тоосгон зузаан ханатай барилгын хувьд энэ хамрах хүрээ дунджаар 25%-иар  буурдаг болно.

802.11a сүлжээ нь ихэвчлэн дээрх хэмжээний гуравны нэгтэй тэнцэх зайд хүрч ажилладаг.

Нэмэлт хүчтэй антеннтай замчлагч нь дээрх зайг 2-3 дахин нэмэгдүүлэхээс гадна мэдээлэл дамжуулах хурд нь ч нэмэгдэх боломжтой байдаг.

Эсвэл зарим төхөөрөмжийн антенныг илүү хүчтэй антеннаар солих боломжтой байдаг.

Цааш унших[засварлах | кодоор засварлах]