Процессийн төлөв

Процессийн төлөв гэдэг нь тухайн агшинд /тухайн машин циклд/ юуг хадгалж, дамжуулж, хувиргаж байгааг илтгэнэ.

Процесс нь анхныхаа төлөвт байхдаа ямар нэгэн үйл ажиллагаа гүйцэтгэдэггүй байна. Анхны төлвийн дараагаас процесс ажиллаж эхэлнэ. Дараа нь тасалдал буюу түр ажиллахгүй гэсэн төлөвт шилжинэ. Ажиллаж байгаад тасалдалд орно гэдэг нь өөр нэг процесс давуу эрхтэйгээр ажиллах гэж байгаа гэсэн үг юм. Аль нэг давуу эрхтэй процесс нь түрүүлж биелэгдэх замаар төв процессорын байгууламж буюу CPU хуваан ашигладаг. Жишээ нь: Та өөрийн компьютер дээр дуу сонсож байлаа гэхэд дуу зогсоохдоо MOUSE ашиглаад зогсооход MOUSE давуу эрхтэйгээр тасалдал бий болгон өөрийн даалгаврыг биелүүлсэн гэсэн үг.

Зураг 1. Ажиллах төлвийн бүтэц
Зураг 1. Ажиллах төлвийн бүтэц

1. Шинэ процесс – Шинээр процесс үүсэх, бий болох

2. Бэлэн эсэх – Хүлээлтээс буцаад ажилд орох

3. Хүлээлт – Процесс заавал биелэгдэх зарим нэгэн үйл явдлыг хүлээх/Оролт гаралтын болон үйл ажиллагааны биелэлт мөн хүлээн авагчын сигнал/

4. Ажиллаж байгаа – Зааварчилгаа биелэгдсэн

5. Дууссан – Тэр процесс биелэгдээд дууссан

Зураг 2. Процессийн дарааллыг харуулсан
Зураг 2. Процессийн дарааллыг харуулсан

Дараалалд байгаа процессороос яг аль нь сонгон ажлуулбал зохистой вэ гэдэгийг диспетчер процесс шийднэ.

Ашигласан материал[засварлах | кодоор засварлах]