Lazy swapper

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Үйлдлийн систем зэрэгцэн биелүүлэгдэж байгаа процессууд нь independent буюу бие даасан болон cooperative буюу нэгдмэл байж болно. Үүнд тухайн процесс нь системд хэрэгжиж байгаа өөр ямар нэг процесстой харилцан нөлөөлөж байгаа бол нэгдмэл үгүй бол бие даасан гэж үзэж болно. Мөн өөр процессуудтай өгөгдлөө хамтран хэрэглэдэг процессыг нэгдмэл үгүйг нь бие даасан гэж нэрийдэж болно. Харилцааны холболт гэж юу вэ? Үйлдлийн системд гарах мэдээлэл хамтран хэрэглэх, тооцоолуурыг хурдасгах, модуллаг байдлыг хангах зэрэг шаардлагын улмаас процессууд хамтран ажиллаж болохуйц орчиныг бүрдүүлэх нь чухал юм. Тиймээс ч нэгдмэл процессуудад өгөгдөл болон мэдээллээ солилцож байхад тохиромжтой олон үйлдлийн харилцааны механизм шаардлагатай. Энэхүү олон үйлдлийн харилцааны механизм нь санах ой хамтран эзэмших болон захиа дамжуулах гэсэн 2 суурь загвартай болно. Харилцааны холбоос хэмээх ойлголт нь энэхүү захиа дамжуулах механизмийн үндсэн ойлголт юм.

                                            Процессор хуваарьлалт

Мэдээлэл дамжуулах систем Процессуудын хамтын ажиллагааг дэмжиж болох боломжит аргуудын нэг бол үйлдлийн систем тэднийг хоорондоо захиа дамжуулах үйлчилгээгээр хангах явдал юм. Захиа дамжуулах арга нь процессуудыг ижил санах ойн хаяг ашиглалгүйгээр холбогдон үйлдлүүдээ нэгтгэх боломж олгодог бөгөөд энэ нь тухайн процессууд өөр компьютерууд дээр байрлан сүлжээгээр холбогдож байгаа гэх мэт тусгаарлагдсан тохиолдлуудад илүү тохиромжтой. Захиа дамжуулах үйлчилгээ нь дор хаяж send(message) буюу захиа илгээх болон receive(message) буюу захиа хүлээн авах гэсэн 2 үйлдэлтэй байна. Хэрэв P процесс болон Q процесс хоорондоо холбогдоно гэвэл тэд хоорондоо захиа өгөлцөж авалцсан байх ёстой бөгөөд мөн тэдний дунд харилцааны холболт үүссэн байх ёстой. Send() болон Receive() үйлдлүүдийг хэрэгжүүлэх олон төрлийн аргууд байх бөгөөд энэхүү арга бүрт харилцааны холболт өөрөөр үүсч болно. Тухайн аргууд нь шууд болон шууд бус харилцаа, давхцсан болон давхацмал бус харилцаа, автомат болон илэрхий буферин зэрэг болно. Шууд харилцааны үед холбогдох гэж байгаа процессууд бүгд нэрлэгдсэн байх бөгөөд тухайн харилцаа нь send (P, message) буюу P процесс руу захиа илгээ болон receive(P, message) буюу Q процессоос захиа ав гэсэн хэлбэртэй байна. Энэ тохиолдолд харилцааны холболт нь холбогдохыг хүсч буй хос процессуудын дунд автоматаар үүсэх ба процессууд зөвхөн нэг нэгнийхээ нэрийг л мэдэж байх шаардлагатай. Түүнчлэн 2 процессийн дунд зөвхөн ганц холболт байна. Шууд бус харилцааны үед захиа нь захианы хайрцаг руу илгээгдэж тухайн захианы хайрцагнаас гарна. Захианы хайрцагыг процесс захиа байрлуулж мөн түүнээсээ уншиж болдог хийсвэр обьект мэтээр төсөөлөх хэрэгтэй бөгөөд захианы хайрцаг бүр ялгагдах дугаартай байна. Энэхүү харилцааны үед процесс өөр процессуудтай хэдэн ч захианы хайрцагаар дамжуулан холбогдсон байх боломжтой бөгөөд гагцхүү 2 процесс ижил захианы хайрцгын хаягыг агуулсан байвал тухайн процессуудыг холбоотой гэж үзнэ. Тэгэхээр харилцаа send(A, message) буюу А хайрцаг рүү захиа илгээ болон receive (A, message) буюу А хайрцагнаас захиа ав гэсэн хэлбэртэй харагдана. Энэ үед тухайн харилцааны холболт нь 2 болон түүнээс дээш тооны процессын дунд үүссэн байж болох ба нөгөө талаас 2 процессын хооронд тус бүр 1 захианы хайрцагт харгалзсан хэдэн ч харилцааны холболт байж болно. Түүнчлэн тухайн харилцаа шууд уу шууд бус уу гэдгээс үл хамааран холбогдсон процессуудын хооронд дамжуулагдаж буй захианууд түр зурын дараалал үүсгэнэ. Энэхүү дараалал нь 3 янз байж болно.

Zero capacity – Энэ үед дараалал нь 0-ийн урттай байх бөгөөд холболт энэ дараалалд захиа нэмэн хүлээлгэх боломжгүй. Энэ үед захиа явуулсан процесс нь хүлээн авах процесс захиаг хүлээн автал өөр холболт үүсгэхгүй. Bounded capacity – Дараалал n-ийн урттай. Илгээгч процесс захиа илгээх үед дараалалд зай бавал илгээгч тухайн захиаг дараалалд нэмэн хүлээлгүй цааш өөр үйлдэл хийж болно. Гэвч холболтын боломж хязгаартай бөгөөд холболт дүүрсэн үед илгээгч дараалалд зай гартал түр блоклх хэрэгтэй. Unbounded capacity – Энэ тохиолдолд дарааллын урт хязгааргүй тул хэдэн ч захиа тухайн дараалалд хүлээгдэж байж болно.

<gallery> Файл:Lazy Swapper.jpg Books

Operating System Concepts. 7th Edition

http://www.amazon.com/Operating-System-Concepts-Abraham-Silberschatz/dp/1118063333. John Wiley & Sons, Inc