Эйлий

2013

Эйлий (Эли, Эйли, Эйлли, англи латин үсгээр Ailee, солонгосоор 에일리, дуудлага нь [эиллий]) — И Е-жинь (이예진) гэх солонгос нэрийг бодож Эми Ли (Amy Lee) гэх америкжуулсан нэртэйгээр АНУ-ын Денвер хотноо 1989 онд төрсөн, 2010 онд Солонгост ирж, 2012 оноос оны шилдэг шинэ дуучин гэж цоллуулах зэргээр олны танил болсон Өмнө Солонгосын дуучин.