Манжуурын бага хурал

Монгол Манж-Го улсуудын хил дээр 1935-1936 онуудад болсон Халхын сүмийн мөргөлдөөн, Адагдулаан, Буландэрс зэрэг хилийн мөргөлдөөнийг зохицуулах зорилгоор БНМАУ ба Япон, Манж-Го Улсуудын хооронд Манжуурт 1935 оны 6 сарын 3-наас 1937 оны 9 сарын 13 хүртэл үргэлжилсэн хэлэлцээрийг Манжуурын бага хурал гэж нэрлэдэг.

Өвөр эгнээнд баруун гараас Монголын талын төлөөлөгч Г. Дамба (МАХЦ-ийн II корпусын дарга), Д. Догсом (Улсын Бага хурлын дарга), төлөөлөгчдийн тэргүүн Г. Самбуу (Бүх цэргийн жанжны II орлогч), Манжгогийн талын төлөөлөгчдийн тэргүүн Лин шинь (Хойд Хянган мужийн захирагч), Үржин Гармаев (Хянганы морьт хорооны захирагч.), Канки (Японы Гадаад явдлын яамны хэрэг эрхлэх газрын ажилтан) нар.

үйл явдлын түүх[засварлах | кодоор засварлах]

Тус хэлэлцээрт Монголын талаас Төлөөлөгчдийн тэргүүнээр Бүх цэргийн жанжны орлогч Гончигийн Самбуу, гишүүдэд МАХЦ-ийн II корпусын дарга Гомбожавын Дамба, нарийн бичгийн даргаар Онход Жамъяангийн Догсүрэн,комендантаар Цэргийн явдлын яамны ажилтан Чимэгийн Жагван, шуудан зөөгчөөр Дотоод явдлын яамны тасгийн дарга Нэрэндоогийн Чимэддорж, төлөөлөгчдийн тэргүүн Г.Самбуугийн хувийн нарийн бичгийн даргаар Жанлавын Лувсандэндэв,хятад хэлний орчуулагчаар Үйлдвэрчний төв зөвлөлийн орчуулагч Журамт, орос хэлний орчуулагч нэг, шифр утасны орчуулагч нэг, тэнд үйлчлэх жолооч хоёр, шуудангийн жолооч нэг, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч ажилласан байна.

Манж-Гогийн талаас Хойд Хянган мужийн захирагч Лин Шинь тэргүүтэй тус мужийн сэргийлэи хамгаалах цэргийн дарга, хошууч генерал Үржин Гармаев, Манж-Го улсын Гадаад явдлын яамны Засгийн хэлстийн дарга Шинжи Жин И,Хайлаарын тагнуулын байгууллагын дарга Цай Тэн Жин Рүй болон Манж-Гогийн төлөөлөгчдийг дагалдан Манж-Го улсын Гадаад явдлын яамны зөвлөх, Японы Гадаад явдлын яамны хэрэг эрхлэх газрын ажилтан Канки, Цэргийн явдлын яамны зөвлөх Сайто,ажилтан Сакурай, орчуулагч Иногүчи, Монгол Засгийн яамны хэрэг эрхлэх тушаалтан Жүнжүүржав (япон хэлний орчуулагч, холбоо баригч), Хадаа, Хайлаарын цагдаагийн газрын салааны дарга Чүн Дэй болон нарийн бичгийн даргаар Хуа Минтай, Хойд Хянган мужийн сэргийлэн хамгаалах яамны ажилтан Жү Кавсан Зан (монгол хэлний орчуулагч, холбоо баригч), Хойд Хянган мужийн сэргийлэн хамгаалах яамны орчуулагч Эрхэмбаяр болон хурлын тэмдэглэгчид зэрэг арваад хүн оролцсон байна.

Манжуурын бага хурлаар Хилийн мөргөлдөөн болсон нутгууд нь хэний нутаг болохыг шийдэх, хилийн шугамыг нягтлан тогтоох гэсэн хоёр үндсэн асуудал хэлэлцэн тохиролцоонд хүрдгийн даваан дээр Зөвлөлт ба Японы хөндлөнгийн оролцоо нөлөөлөл нь тун их саад үзүүлж тодорхой үр дүнд хүргээгүй байна.

Япончууд ч Манж-Гогийн талыг ахлан оролцсон Хойд Хянган мужийн захирагч Лин Шинь тэргүүтэй төлөөлөгчдийг япончууд хардаж буруутгаж буудан хороосон байна. 1936 оны 04 сард Манж-го, Японы хэвлэлүүдэд ийм нийтлэл гарсан байна............Манжуур дахь Японы шүүхээс ......Япон ба Манж гог эсэргүүцэж Манжго гийн харъяат монголчуудыг нутаг дэвсгэрийн хамт салан тусгаарлаж Гадаад Монголд нэгтгэн нийлүүлэх гэсэн зорилго бүхий нууц бүлгэмийн хулгай нарыг илрүүлэн хуйвалдан,холбогдогч нарыг баривчлан авав гэсэн нийтлэл гарсны дараа 1936 оны 04 сарын 20-д Японы "Доей Цусин" сонинд Хойд Хянган мужийн Монгол эрх баригчдын хэрэг гэгчийг таслан шийтгэсэн мэдээ нийтлэгдэж ........Уг мэдээгээр........ мужийн Лин шин,...мужийн цагдан сэргийлэх товчооны дарга Чун дэ, Хянган мужийн захиргааны ерөнхий нарийн бичгийн дарга Хуа Мин тай нарыг цаазаар авах, цагдан сэргийлэхийн түшмэл У Шинг 15 жил, мөн цэргийн хошууч Чадалт нарыг 12 жилийн хугацаатай гянданд хорих шийтгэлийг тус тус оноосон нь БНМАУ-Манжго гийн хилийн шугам тогтоох тухай Манжуурын бага хуралд оролцоод Гэндэн-Дэмидийн эсэргүү хэрэгт холбогдон хилсээр цаазаар авахуулсан манайхны төлөөлөгчидтэй агаар нэгэн хувь заяа дайрсан байсан нь 1939 оны Халхын голын дайн гарцаагүй байсан гэсэн дүгнэлтэнд хүргэж байгаа юм. Халхын голын дайны дараа Зөвлөлт-Монгол, Япон-Манжгогийн дөрвөн этгээдийн хилийн хэлэлцээ 1939 оны 12 дугаар сарын долооноос 1941 оны зургаадугаар сарын 14-нд Чита болон Харбинд бүгд дөрвөн удаа явагдсан байна.

Байгаа байрлалдаа дайны галыг зогсоох тухай шийдвэр ирэх үед Монголын зарим газар нутаг Японы армийн мэдэлд үлдсэнийг шийдвэрлэх нь хэлэлцээрийн чухал асуудал байв.

Гэвч олон удаагийн, хилийн хэлэлцээгээр хөндөгдсөн маргаантай асуудал эцсийн мөчид ЗСБНХУ-ын Гадаад Хэргийн Ардын комиссар В.Молотов, Москвад суугаа Японы элчин сайд Того-той 1941 оны зургаадугаар сарын есны өдөр Москвад байгуулсан хэлэлцээрээр дуусгавар болж,

БНМАУ, Манжгогийн хилийн будлианы талаар тохиролцоонд хүрсэн байдаг. Мөн сарын 14-нд болсон БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн хурлаар, тус хэлэлцээрийн тухай сайшаан тэмдэглэж, батлаад Маршал Х.Чойбалсан, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал нар И.Сталинд явуулсан цахилгаан утсандаа тэрхүү хэлэлцээрийг "Зөвлөлт улсын гадаад бодлогын шинэ ялалт", "Аугаа их Сталины гүн санаачилга" хэмээн үнэлж байжээ.

Гэвч тэрхүү тохиролцоо нь Монгол Улсын хувьд тийм ч ашигтай зүйл биш байв. В.Молотовын хэлэлцээрийн уршгаар Халх голын чанад дахь 62.700 га нутаг, түүний дотор Нөмрөгийн Мана уул, халхын эртний шүтээн Халхын сүм хилийн гадна Манжгогийн мэдэлд үлдсэн байна.

Урлагийн бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Түүнчлэн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]