Зүүнгар-Казахын дайнууд

Зүүнгар-Казахын дайн

Огноо 16431756
Байрлал Казахстан
Үр дагавар Казахын Бага, Дунд жуз Орост дагаар орсон
Зүүнгар хаант улс Чин гүрэнд эзлэгдсэн
Байлдагч талууд
Зүүнгар Казахын Хант Улс
Удирдагчид
Эрдэнэбаатар хунтайж
Галдан Бошигт
Цэвээнравдан
Галданцэрэн
Аблай султан
Цэргийн хүч
600,000 хүн ам[1][2][3] 1 сая хүн ам[4]

Дундад зууны үед Зүүнгарын хаант улс ба Казахууд нь хил залгаа хөршүүд байсан. Энэ хоёрын хоорондын харьцаа нь найрамдал, харилцан зөрчил бүүр дайнд хүртэл хүрч байсан түүхтэй. Нүүдэлчдийн өнө мөнхийн зөрчил бол малын бэлчээр байсан. XVI зууны дунд үеэс Казахын жузууд малын бэлчээр хүрэлцэхээ байсан тул нутаг дэвсгэрээ тал бүр тийшээ тэлэхээр оролдож эхэлсэн ба нүүдлийн мал аж ахуйд цаг уур, ургамлын нөмрөг нь нэн тохиромжтой Зүүнгарын нутаг дэвсгэр лүү түрэн орж будлиан мөргөлдөөнд хүрдэг байжээ. Алтайн хязгаар дахь Алтайн Их сургуулийн түүхч В.А. Моисеев ойрд, казах, Алтайн түүхээр олон ном бүтээл бичжээ. В.Моисеев казахуудын 1758– 1760 онд Уулын Алтай дахь алтайчуудыг хядсан үйл ажиллагааг геноцид хэмээн дүгнэсэн байдаг. [5] Казахууд 20-р зууны эхэн хүртэл алтайчуудын эсрэг дээрэм тонуулын шинжтэй довтолгоо хийсээр байжээ.

Тухайн үед дотоодын үймээн самуун ихтэй, гадна талдаа халхтай байлдаад хүч нь сульдсан ч барагдах яагаа ч үгүй ойрадууд тухай бүр тэднийг цохин буцааж байсан байдаг. Ойрадууд ч мөн худалдааны замыг хяналтад авах, олз омог олохоор Казахын жузууд руу халддаг байжээ. Казахууд аж ахуйн ажилд ашиглах зорилгоор хөрш улсууд руу довтлон эмэгтэйчүүдийг нь олзолдог байсан ба гаднаас олон тооны эмэгтэйчүүд олзолж байсан нь хүн амын өсөлтийг нь түргэсгэжээ. "Казак бай болса Катын алады, Орыс бай болса уй салады" буюу "казах баяжвал эхнэр худалдаж авна, орос баяжвал байшин барина" гэсэн үг байдаг (если казах разбогател он купит жену, а если русский разбогател, то построит дом). Мөн казахууд зэргэлдээх улсын хүн амыг нь олзлон Хивийн хант улс зэрэг Төв Азийн улсуудын боолын захд аваачин худалддаг байв. 1717 онд 3,000 орос эрэгтэй, эмэгтэй, хүүхдийг казах, киргизүүд Хивийн хант улсад худалджээ. 1830 оны Оросын ЗГ-н баримтанд жил бүр 200 орос хүнийг казахууд Хивийн хант улсад худалдаж байгааг дурьджээ. 1859 онд Орос Казахд байгаа боолуудыг чөлөөлсөн ч Хивийн хант улс Орост эзлэгдээгүй байсан тул 1860-аад он хүртэл боолын худалдаа үргэлжилсээр байсан ба ихэвчлэн орос, иран (перс) мөн казах, киргизүүдэд олзлогдсон цөөн тооны халимаг хүн байв. 17-19-р зуунд нийт сая гаруй иран мөн хэдэн мянган орос хүн Төв Азийн улсуудад боол болон худалдагджээ. 1845 онд Хивийн хант улсын 1,200,000, хүний 200,000 нь перс боол байжээ.

Казахстаны түүхч Р.Темиргалиев довтолгооныг зөвхөн зүүнгарчууд төдийгүй казахууд ч эхлүүлдэг байсан ялангуяа Зүүнгарын цэрэг Манжтай тулалдахаар явж ар талын хамгаалалт суларсаныг ашиглан нутаг бэлчээр эзлэх гэх мэт зорилгоор довтолдог байсан гэжээ.[6] Энэ мэт зөрчлөөс уламжлан Зүүнгар-Казахын дайн явагдах болжээ.

Казахууд зүүнгарчуудаас хүн ам олон ч 17-р зуунаас Казахын ханлигийн нэгдмэл байдал алдагдсанаас гурван жуз тус бүрийн олон овгууд зөвхөн өөрийн овгийн удирдагчын тушаалаар байлдах болсон нь цэргийн хүчийг нь сулруулжээ. Энэ үед казах овгууд зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө тулалдах болж бусад овгууддаа цэргийн дэмжлэг үзүүлэх нь багасчээ. Харин эсрэгээрээ Зүүнгарын овог аймгуудын нэгдэл улам хүчтэй болж улмаар их буу бүтээн тулаанд ашиглах болжээ. Мөн казахууд зарим тулаанд галт зэвсэг ашиглаж байсан мэдээ бий. Дайны цагт зүүнгарын овог тус бүр цэргийн нэгж болон хувирдаг байсан бөгөөд товолсон цагт тулааны талбарт ирээгүй эрчүүдийг хатуу шийтгэдэг байв.

Оросын эрдэмтэн, монгол судлаач И.Я.Златкины 1964 онд хэвлэгдсэн “Зүүнгарын хаант улсын түүх“ номонд “. . Зүүнгар-Казахын хооронд 1643, 1681-1684, 1711-1712, 1714, 1717, 1723, 1725 онд дайн болж байсан. Казахууд, ойрадуудыг цохисон тухай нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна” гэсэн байна. Энэ нь том дайнууд бөгөөд жижиг мөргөлдөөн, тулгаралтуудыг тооцоогүй байна.

1643 казахын Жангир ханы 600 цэрэг галт зэвсэг ашиглан Зүүнгарын Алатау дахь Орбулак голд ойрдын 50,000 цэргийг цохисон мөн 1718 онд оросын галт зэвсэгээр зэвсэглэсэн казахын 30,000 цэрэг Зүүнгарыг Манжтай тулалдаж байх хооронд ар тал руу нь довтлоход ар талд үлдсэн 1000 зүүнгар цэрэг тэднийг 3 өдөр тогтоон бут цохиж ухраасан гэсэн эргэлзээтэй мэдээ байдаг. Ийм тулаанууд үнэхээр болсон байж болох ч хүчний харьцаа тийм хол зөрүүтэй байсан эсэх нь эргэлзээтэй байна. Казахстанд Орбулакын болон 1729 онд Зүүнгарыг ялсан гэх Аныракайн тулааныг алдаршуулан магтдаг байна. Мөн зарим казах хүн казахуудын үргэлжилсэн довтолгоо Зүүнгарын хүчийг сулруулсанаар Манжид ялагдсан гэж үздэг ч судлаачид Зүүнгар дотоодын зөрчлөөс шалтгаалан унасан гэж үздэг. Өөрөөр хэлбэл Зүүнгар унасан нь хүн ам цөөн, цэргийн хүч сул зэрэг хүчин зүйлтэй холбоогүй, ноёд, жанжид нь эрх мэдэл булаацалдан цэргээ өөр өөрийн мэдэлд хуваан нэгнийхээ эсрэг байлдсан явдалтай шууд холбогдоно. Казахстанд казахууд довтолгоог зөвтгөх, ялагдлын шалтгаанаа хүн ам цөөн байсан зэргээр тайлбарлан түүх гуйвуулах үзэгдэл гарч байна. Жишээ нь тэр үед казахууд дөрвөн зуун мянга, зүүнгар зургаан зуун мянгаас сая хүнтэй байсан гэсэн нь үндэслэлгүй юм. 17-р зуунд Гирин, Ляонин мужийн зүүн хэсгийн хэдэн зуун мянган км2 нутагт байсан хагас нүүдэлчин аж ахуйтай манж нар таван зуун мянган хүнтэй байсанаас үзэхэд уулаасаа хүн амын өсөлт ихтэй, лалын шашинт түрэг угсааны казахууд үүнээс цөөн хүнтэй байх боломжгүй. Ойрдуудад хамгийн их шахагдан Казахстаны төв нутаг хүртэл ухарсан үедээ (17-р зуунаас 1720-иод он) казахууд сая таван зуун мянган км2-с доошгүй нутагтай байсан нь манжийн анх байсан нутгаас хамаагүй том юм.

Анхлан Галдан бошигт хаан казахын нутагт дайн хийж казахуудыг ихэд дийлэн өөрийн хараат болгосон байх бөгөөд үүнээс хойш казахууд нь зүүнгарын хүч суларсан буюу өөр этгээдтэй дайн хийж байх үед нь түүнийг суларсан гэж үзэн зүүнгарын хааны төлөөний хүнийг устган тусгаар тогтнох эрмэлзлээр дайн хийдэг боловч тухай бүртээ ялагдал хүлээж Зүүнгарын хаант улсын эрхийг хүлээн зөвшөөрч байсан байна.

Зүүнгар-Казахын дайнууд:

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Урлагийн бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. Собрание исторических и этнографических трудов Н. Я. Бичурина(Иакинфа)
  2. Моисеев В. Я. Джунгарское ханство и казахи XVII—XVIII вв.
  3. Сун Юнь "Синьцзян шилюе (Описание Синьцзяна)"
  4. "Об истории переписей населения в Казахстане". Archived from the original on 2015-09-24. Retrieved 2015-07-30.
  5. "В.А. Моисеев «УРЯНХАЙСКИЙ ВОПРОС» В РУССКО-КИТАЙСКО-КАЗАХСКИХ ОТНОШЕНИЯХ" (PDF). Archived from the original (PDF) on 2015-07-24. Retrieved 2015-07-30.
  6. Джунгары в истории Казахстана. Необъективная история