Монголын спорт

Монгол оронд уламжлалт спортын төрлүүдээс гадна хөл бөмбөг, чөлөөт бөх, сагсан бөмбөг зэрэг олон спорт хөгжиж байна. Монголын Үндэсний Олимпын Хороо нь Монгол улсад спортыг хөгжүүлэх, олимпизмийн хөдөлгөөнийг дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна.

Бөхийн Өргөө

Эрийн гурван наадам болох морины уралдаан, сур харваа, үндэсний бөх нь Монгол даяар хамгийн их тархсан, хамгийн олон үзэгчтэй спортын төрлүүд юм. Наадмын үеэр шагай харвах тэмцээнүүд ч гэсэн болдог.

Хамгийн их дэлгэрсэн спорт бол эрийн гурван наадмын гол төрөл, үндэсний бөх юм. Монгол бөхийг анх 7000 жилийн өмнө үүссэн гэж түүхчид үздэг байна. Монгол бөхөөр элдэв маргааныг цэгцлэж шийдвэрлэх явдал нь Монголын нууц товчоонд ч гардаг ажээ. Улсын бөхийн тэмцээнүүдэд улсын өнцөг булан бүрээс хэдэн зуун бөхчүүд ирж өрсөлддөг.

Сүүлийн үед ширээний теннис, жүдо, сагсан бөмбөг, хөлбөмбөг ихээхэн дэлгэрч, монгол тамирчид эдгээр төрлүүдээр олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна.

Монголчууд 1990-ээд оны сүүлчээс Японы сүмо бөхөд хүчээ сорих болж, өндөр амжилт гаргаж ирсэн. 2003 онд Асашёорюү нь анхны монгол Ёкозүна (сүмогийн аварга) болсон ба 2007 онд Хакүхо хоёр дахь, 2012 онд Ама гуравдахь, 2014 онд Какүрюү 4 дэх монгол Ёкозүна болжээ.

Одоогоор Монгол улсын тамирчид зуны Олимпоос 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртээд буй.

Жүдогийн 100 кг-ийн жинд Найдангийн Түвшинбаяр Бээжингийн Олимпын үеэр Монголын анхны алтан медалийг авчирсан.[1] Тэрээр 4 жилийн дараа олимпоос мөнгөн медаль зүүснээр Олимпын хос медальтай Монголын анхны тамирчин болсон. Мөн Олимпын хүрэл медальт Хашбаатарын Цагаанбаатар нь Монголоос төрсөн жүдогийн анхны дэлхийн аварга юм.

Буудлагын төрөлд монгол эмэгтэйчүүд амжилт үзүүлэх болсон. Доржсүрэнгийн Мөнхбаяр нь хоёр удаагийн дэлхийн аварга, Олимпын хүрэл медальт (одоо Германы иргэн болсон) тамирчин бөгөөд Отрядын Гүндэгмаа нь Олимпын мөнгөн медальтай.

Сонирхогчдын боксын төрөлд сүүлийн үед ихээхэн амжилт гаргаж байна. Бээжингийн олимпод 4 боксчин оролцсоноос Энхбатын Бадар-Ууган алт, Пүрэвдоржийн Сэрдамба мөнгөн медаль авсан. П.Сэрдамба 2009 онд Монголын тамирчдаас анх удаа дэлхийн аварга болсон.

Байт харвааны төрөлд Бээжингийн паралимпаас Дамбадондогийн Баатаржав алтан медаль авсан.

Хүндийн өргөлтийн төрлөөр Мөнхжанцангийн Анхцэцэг 2017 онд Монголдоо анх удаа Дэлхийн АШТ-ий хүрэл медаль авчирчээ. Я

Хөлбөмбөг нь залуучууд, хүүхдүүдийн дунд түгээмэл болсон. 1990-ээд оноос Монголын хөлбөмбөгийн шигшээ нь дахин тоглох болсон боловч том хэмжээний тэмцээнд орж чадаагүй л байна.

2012 оны зуны олимпоос Монгол Улс алтан медаль авч чадаагүй ч түүхэндээ хамгийн олон буюу 5 медаль хүртжээ.

Аэробик[засварлах | кодоор засварлах]

Байт харваа[засварлах | кодоор засварлах]

Үндсэн өгүүлэл: Байт харвааны ДАШТ

Байт харваа нь Монголын спортын гол төрлүүдийн нэг болдог.

ДАШТ[засварлах | кодоор засварлах]

Медаль Тамирчин Он Төрөл
1 Алт Должингийн Дэмбэрэл 1971 Их Британи, Кардифф эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл[2]

Бенди[засварлах | кодоор засварлах]

Монголын бендийн баг 2014 оны ДАШТ-д B дивизионы 9 багаас 6-д оржээ.

Биллъярд[засварлах | кодоор засварлах]

Бокс[засварлах | кодоор засварлах]

Бокс Монголд 1948 оноос хөгжиж эхэлжээ. 1960-аад онд 3 жил орчим социалист үзэл сурталд тохирохгүй гэж хориглосоны дараа эргэн сэргэжээ. СГЗ, яруу найрагч С.Оюун боксыг эргэн хөгжүүлэх талаар идэвхтэй санал санаачилга гаргаж байсан байдаг. Куба улс мэргэжлийн боксыг мөн адил шалтгаанаар хориглож байсан ч сүүлийн үед мэргэжлийн боксыг хөгжүүлэхэд анхаарч байна. 1970 оноос боксын УАШТ зохиогдож эхэлжээ.

Буудлага[засварлах | кодоор засварлах]

ДАШТ[засварлах | кодоор засварлах]

Медаль Тамирчин Он Төрөл
1 Алт Доржсүрэнгийн Мөнхбаяр 1998 Испани, Барселон эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар буу
3 Хүрэл Отрядын Гүндэгмаа 2006 Хорват, Загреб эмэгтэйчүүдийн 25 метрийн гар буу
3 Хүрэл Отрядын Гүндэгмаа, Доржсүрэнгийн Мөнхбаяр, Д.Оюун 1998 Испани эмэгтэйчүүдийн багийн 10 метрийн хийн гар буу
2 Мөнгө Отрядын Гүндэгмаа, Цогбадрахын Мөнхзул, Т.Баярцэцэг 2014 Испани эмэгтэйчүүдийн багийн 25 метрийн гар буу

Тивийн АШТ[засварлах | кодоор засварлах]

Бүстэй бөх[засварлах | кодоор засварлах]

Гимнастик[засварлах | кодоор засварлах]

Даам[засварлах | кодоор засварлах]

Дартс[засварлах | кодоор засварлах]

Дугуйн спорт[засварлах | кодоор засварлах]

Монгол улс дугуйн ДАШТ-д[засварлах | кодоор засварлах]

Медаль Тамирчин Он Төрөл
3 Хүрэл Жамсрангийн Өлзий-Орших 1997
2 Мөнгө Жамсрангийн Өлзий-Орших 2002

Хоккей[засварлах | кодоор засварлах]

Монголын хоккейн баг ДАШТ-ий доод (D) дивизионд хэд хэдэн удаа оролцож байсан ба 2007 онд C буюу дээрээсээ 3 дахь дивизионд дэвшин оролцсон нь ДАШТ-д гаргасан хамгийн том амжилт болжээ. Сонирхуулахад Канадчууд Монголын хоккейчидтой уулзахдаа дундад зууны үеийн монголчууд анх хоккейг үүсгэсэн гэсэн байдаг.

Хөл бөмбөг[засварлах | кодоор засварлах]

Жиүжицү[засварлах | кодоор засварлах]

Жиүжицү 2007 оноос Монголд дэлгэрчээ.

Жүдо[засварлах | кодоор засварлах]

Эрэгтэйчүүдийн УАШТ 1977, эмэгтэйчүүдийн УАШТ 1992 оноос, багийн УАШТ 2012 оноос зохиогдож байна.

Дэлхийн жүдогийн мастеруудын тэмцээн[засварлах | кодоор засварлах]

Энэ тэмцээнд жин тус бүрт дэлхийд чансаагаараа эхний 16-д орсон тамирчдыг оролцуулдаг. Зарим тамирчин оролцоогүй тохиолдолд чансаагаараа 16-с хойш бичигдсэн тамирчид орж болдог.

Медаль Байр Тамирчин Он Жин
1 Алт Санжаасүрэнгийн Мияарагчаа 2010 Сувон, өмнөд Солонгос[3] эрэгтэй 66 кг
1 Алт Хашбаатарын Цагаанбаатар 2011 Баку, Азербайжан[4][5] эрэгтэй 66 кг
3 Хүрэл Баттулгын Тэмүүлэн 2011 эрэгтэй 100 кг
1 Алт Санжаасүрэнгийн Мияарагчаа 2012[6][7] эрэгтэй 66 кг
2 Мөнгө Хашбаатарын Цагаанбаатар 2012 эрэгтэй 66 кг
2 Мөнгө 2 Ганбатын Болдбаатар 2013, Тюмень, ОХУ[8] эрэгтэй 60 кг
1 Алт 2 Сайнжаргалын Ням-Очир 2013 эрэгтэй 73 кг
3 Хүрэл 2 Хашбаатарын Цагаанбаатар 2013 эрэгтэй 66 кг
2 Мөнгө 2 Адъяасамбуугийн Цолмон 2013[9] эмэгтэй 52 кг
1 Алт 2 Доржсүрэнгийн Сумъяа 2013[10] эмэгтэй 57 кг

Заалны хөл бөмбөг[засварлах | кодоор засварлах]

Каратэ[засварлах | кодоор засварлах]

Кикбокс[засварлах | кодоор засварлах]

Кураш бөх[засварлах | кодоор засварлах]

Кураш нь түрэг үндэсний бөхийн тэмцээн бөгөөд Узбекистан улс сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд хөгжүүлэх болжээ.

Монгол улс кураш бөхийн ДАШТ-д[засварлах | кодоор засварлах]

Медаль Байр Тамирчин Он Жин
1 Алт Доржготовын Цэрэнханд 2007 эмэгтэй +63 кг
1 Алт Доржготовын Цэрэнханд 2007 эмэгтэй үнэмлэхүй кг
1 Алт Мөнхбатын Уранцэцэг 2007 эмэгтэй 48 кг


Пауэрлифтинг[засварлах | кодоор засварлах]

2003 онд холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, улсын гарьд Д.Рагчаа, улсын начин П.Моломжамц, Пауэрлифтингийн дэлхийн аварга Б.Алтангэрэл тэргүүтэй хүмүүс Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоог байгуулсан түүхтэй.

Сагсан бөмбөг[засварлах | кодоор засварлах]

Самбо[засварлах | кодоор засварлах]

Сонгомол бөх[засварлах | кодоор засварлах]

Сумо[засварлах | кодоор засварлах]

Олон улсын Таеквондо[засварлах | кодоор засварлах]

Ушу[засварлах | кодоор засварлах]

Холимог тулааны урлаг[засварлах | кодоор засварлах]

Хөл бөмбөг[засварлах | кодоор засварлах]

Хүндийн өргөлт[засварлах | кодоор засварлах]

Чөлөөт бөх[засварлах | кодоор засварлах]

Универсиад[засварлах | кодоор засварлах]

Монгол улс анх 1965 онд Универсиадад оролцжээ.[11]

Зуны Универсиад
Он Алт Мөнгө Хүрэл Байр
1973 Зөвлөлт, Москва 1 0 1 16
1977 1 0 2 15
1999 1 0 2 26
2003 1 45
2005 1 37
2007 1 1 37
2009 2 1 45
2011 Хятад 4 43
2013 Орос 3 6 16 20

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Mark Bixler (2008-08-15). "Mongolia wins first-ever gold medal". CNN.com/world sport. {{cite web}}: Unknown parameter |retrieved= ignored (|access-date= suggested) (help)
  2. Olympic Solidarity contribution to Mongolian Archery
  3. judoinside.com
  4. judoinside.com
  5. "International Judo Federation". Archived from the original on 2014-10-02. Retrieved 2014-09-17.
  6. judoinside.com
  7. "intjudo.eu". Archived from the original on 2014-07-16. Retrieved 2014-09-17.
  8. "worldjudoday.com". Archived from the original on 2013-10-05. Retrieved 2014-09-17.
  9. Judoinside.com
  10. "intjudo.eu". Archived from the original on 2014-10-01. Retrieved 2014-09-17.
  11. "Дэлхийн "Универсиад" их наадамд анх удаа сагсанбөмбөгийн төрөлд өрсөлдөнө". Archived from the original on 2014-01-16. Retrieved 2014-05-13.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]