Маркус Перссон

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Маркус Перссон
Тө. өдөр 1979 оны 6 сарын 1 (1979-06-01) (42 настай)[1]
Тө. газар Стокхольм, Швед
Үндэстэн Швед
Хоч Notch
Танигдсан бүтээл Minecraft-г бүтээгч, Mojang-г үндэслэгч
Ашиг US$150 сая[2]

Маркус "Нотч" Перссон (1979 оны 6 сарын 1) бол Шведийн видео тоглоом бүтээгч болон дизайнер. Перссон бол Mojang-ын эзэн бөгөөд энэхүү видео тоглоом хөгжүүлэгч компанийг Карл Маннех болон Жакоб Порсер нартай хамтран 2010 онд байгуулсан. Түүний гол хийсэн зүйл нь Mojang-ыг байгуулж Minecraft-г бүтээсэн явдал бөгөөд энэ нь first-person sandbox төрлийн тоглоом нь 2009 онд демо хувилбар нь гарсан даруйдаа маш алдартай болсон юм. Перссон Minecraft-н хөгжүүлэлтийг хийж, удирдаж байсан ба 2011 онд албан ёсоор гаргасныхаа дараа энэхүү ажлаа Женс Бергенстэнд өгсөн юм.

Намтар[засварлах | edit source]

Перссон Шведийн Стокхольм хотод 1979 оны 6 сарын 1-нд төрсөн. Тэрээр 7 нас хүртлээ Edsbyn хотод амьдарч байсан. Тэрээр аавынхааCommodore 128 гэдэг гэрийн компьютер дээрээ анхны программаа 7 настайдаа хийсэн. Мөн анхны тоглоомоо 8 настайдаа хийсэн юм. Тэр мэргэжлээрээ King.com тоглоом хөгжүүлэгч компанид 2009 он хүртэл 4 жил ажиллав. Дараа нь Jalbum-д ажилласан. Мөн тэрээр Wurm Online гэдэг тоглоомын хөгжүүлэгчдийн нэг байсан ба энэ тоглоомыг удалгүй хөгжүүлэхээ больсон юм. Ажлынхаа хажуугаар тэрээр 7 тоглоом хийж Java 4K Game Programming Contest тэмцээнд "Left 4K Dead", "MEGA4kMAN" зэрэг тоглоомуудаараа оролцсон ба Ludum Dare тэмцээнд бас оролцсон. Үүний дараагаар 2009 онд Minecraft тоглоомийг хөгжүүлж эхлэн Mojang студийг байгуулсан.

Тоглоомууд[засварлах | edit source]

Minecraft[засварлах | edit source]

Үндсэн өгүүлэл: Minecraft

Перссоний хамгийн алдартай бүтээл sandbox game Minecraft нь 2011 оны 11 сарын 18-нд гаргасан.[3] Перссон Minecraft-г бүрэн хөгжүүлж дуусаад тоглоом хөгжүүлэх ажлаа орхисон. 2011 оны эхээр Mojang-аас тоглоом худалдаж авсан тоо сая хүрсэн, хэдэн сарын дараа 2 сая төд удалгүй 3 сая болсон. Mojang Minecraft хөгжүүлэлтийн багт шинэ хүмүүс нэмж аван Перссон хөгжүүлэлтийг удирдах ажлаа Jens Bergensten-нд өгсөн. Android болон iOS үйлдлийн системд зориулсан Pocket Edition хувилбараа мөн гаргасан. Xbox 360 дахь Minecraft хувилбарыг 2012 оны 5 сарын 9-нд гаргав. Өөр өөр орчинд ажиллах, өөр өөр хувилбаруудын серверүүд мөн тусдаа байх болно.

Эшлэл[засварлах | edit source]

  1. Turning 30 is scary. : The Word of Notch. 22 February 2011-д хандсан.
  2. Markus Persson Biography. Famous-Entrepreneurs.com. February 23, 2014-д хандсан."More commonly known as ‘Notch’ to his teenage fans, Markus Persson has a net worth of $150 million."
  3. Liebl, Matt (18 November 2011). Minecraft Release Date and Time Officially Announced. GameZone. GameZone Online.

Цахим холбоос[засварлах | edit source]