Стив Манданда

Стив Манданда

Манданда Марсельд, 2010 он.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрСтив Манданда[1]
Төрсөн огноо1985 оны 3 сарын 28 (1985-03-28) (39 настай)
Төрсөн газарЗаир, Киншаса
Өндөр1.85 м
БайрлалХаалгач
Багийн мэдээлэл
Одоогийн багМарсель
Дугаар30
Өсвөрийн баг
2001–2005Гавр
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2005–2007Гавр67(0)
2007–Марсель222(0)
Шигшээ баг
2003–2006Франц (21-)17(0)
2008Франц Б2(0)
2008–Франц16(0)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2013 оны 6 сарын 5.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2013 оны 6 сарын 9

Стив Манданда (Франц: Steve Mandanda, 1985 оны гуравдугаар сарын 28-нд Заирийн Киншаса хотод төрсөн) — Францын хөлбөмбөгчин бөгөөд Марсель болон Францын шигшээд тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Манданда Гавр багаас 2005 оны найман сард гараагаа эхэлж, оролцсон дөрвөн тоглолтонд хаалганд бөмбөг алдаагүй байв. 2005-2006 онд 30, 2006-2007 онд 37 тоглолтонд өөрийгөө сайтар таниулсаны дүнд багуудаас урилга авав. Тэр 2007-2008 онд Астон Виллагийн элсэлтэнд[2] бүдэрч Марсельд элсчээ. Нэгдүгээр хаалгач Седрик Каррассо бэртсэний дараа Мандандаг Аваргуудын лиг, Европын лиг зэрэг том тэмцээнд хангалттай оролцуулав. Чансаагаа хэрхэн өсгөсөнийг Манчестер Юнайтед, Манчестер Сити болон Миланаас ирсэн саналаас харж болох юм. Марсель гэрээгээ 2008 оны гуравдугаар сарын 5-нд дөрвөн жилээр сунгасан.

Шигшээ[засварлах | кодоор засварлах]

Тэр 2010 оны дэлхий 2008, 2012 оны европын аваргад шигшээдээ багтаж байсан. Анхны тоглолтоо 2008 оны тавдугаар сарын 27-нд Эквадортой хийсэн.

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Мандандагийн хоёр дүү мөн л хөлбөмбөгийн хаалгачид.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Марсель
Хувийн
  • Францын лигийн шилдэг хаалгач (2): 2008, 2011
  • Францын лигийн бэлгэдлийн баг (2): 2008, 2011

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "FIFA World Cup South Africa 2010 – List of Players" (PDF). Fédération Internationale de Football Association (FIFA). Retrieved 5 June 2013.
  2. "France goalkeeper in Aston Villa trial".

Холбоос[засварлах | кодоор засварлах]