Ногай казах

Ногай

Оршил. Ногайн ємнєх vеийн Алтан-Орд

1227 онд Чингисийн ууган хvv Зvчи нас барав. Каспийн болон Арал тэнгис орчмын газрууд Зvчийн хєвгvvд Орд, Бат, Шибан нарын эзэмшилд байв. Энэ нутагт амьдардаг ирано-ари угсааны Аланууд, турк угсааны Кумануудыг ч тэд хувааж авчээ. 1236, 1242 онуудад Зvчийн удамын ноёд Европыг дайлаар мордож, замдаа тааралдсан бvх армийг хиар цохисноор Орос, Польш, Балканы хойгийг нєлєєнийхєє бvс болгон хувиргасан байна.

1255 он хvртэл энэ єргєн уудам нутаг Бат хаанд захирагдаж, Монгол Империйн баруун хязгаар гэж тооцогдож байв. 1257 онд Бэрх хаан ширээнд суув. Кавказ нь Бат хааны vеээс Алтан-Ордын нєлєєний бvс нутаг байтал их хаан Мєнх тушаал гаргаж, Кавказыг єєрийн дvv ИлХаан Хvлэгvд єгчээ. Бэрх хаан Египетийг эзлэн суусан Турк угсааны Мамлюкуудтай холбоо тогтоов. Иран дахь Монголын ИлХаан улсын эсрэг эвсэл байгуулаад, улмаар хоёр талаас нь хавчин цохиж, Кавказаа буцааж авах тєлєвлєгєє боловсруулав. ИлХааны улс ч баруун Европын Христос шажинт улсуудтай холбоо тогтоож, Лалын шашинтны эсрэг холбоо тогтооё. Египетийг хамтдаа дайрья, та нарт Иерусалемийг чинь авч єгье гэх зэргээр ятгажээ.

Бэрх хааныг таалал тєгссєний дараа Бат хааны ач хvv Мєнхтємєр (1267-1280 онуудад) Алтан-Ордыг захирчээ. Византууд Алтан-Орд, Египет улсуудын хоорондох далайн замыг хааж, энэ хоёр хvчирхэг холбоотонг худалдааны аргаар боож эхлэв. Мєнхтємєр ИлХаан Абахайтай найрамдалын гэрээ байгуулж, Кавказын асуудал дээр Алтан-Ордын тvvхэнд анх удаа буулт хийв. Гэсэн ч ИлХааны цусан єшєєт дайсан Египетvvдтэй сайн харилцаагаа хадгалж vлджээ. Дээр нь Цагадайн хаант улстай ИлХааны эсрэг нууц гэрээ байгуулсан байна. Евро-Азийн асар уудам нутгийг атгасан хvчирхэг 3 Монгол хаад ингэж нэгэн эвсэлд орсон нь Византийн хааныг асар их тvгшээв. Византийн хаан удалгvй арга сэдэж Мамлюкийн (египетийн) хаан Байбарсаар уламжлуулан Мєнхтємєртэй найрамдалын гэрээ байгуулахыг хvсчээ. Египет харин Монголчуудын энэ нэгдлийг буцааж салгах талаас нь бодож эхлэв. Байбарс Мєнхтємєрт: - Византийн хаантай найрамд, тэд бидний хоорон дахь усан замыг нээх болно, хоюул хvчирхэгжиж байгаад, єст дайсан ИлХааны довтлон устгая гэжээ. Мєнхтємєр Египетийн саналаас татгалзав. Мєн найрамдалын гэрээ байгуулья гэсэн Византуудад ч тодорхой хариу єгсєнгvй.

Ногай

Дээр бичсэн эгзэгтэй vе хаашаа эргэх нь мэдэгдэхгvй болж, улс тєр, дипломат бодлогийн хvрээнд ваакуум vvсч эхэлжээ. Энэ удирдлагийн хоосон орон зайг соргог олж хараад, шалмаг дэвшин гарч ирсэн хvн бол Зvчийн удамын Монгол ноён, их цэргийн жанжин Ногай байлаа. Мєнхтємєрийн наазгай, сул байдлыг ашиглан тvvний ємнєєс улс орны дотоод, гадаад бодлогийг аажим аажмаар гартаа авч эхлэв. Ногай жанжин Египетийн хаан Байбарсын саналыг хvлээн авч, ИлХааны эсрэг байлдах vvрэг хvлээв. Оросын хэдэн ноёдтой хамтран Литва, Польшуудын эсрэг амжилттай дайрч зэгсэн нэр хvнд олж авав. Оросууд тvvнийг Царь гэх болов. Византийн хаан тvvнд охиноо єгєв.

1280 онд албан ёсны хаан гэгдэх Мєнхтємєр хорлогдов. Тvvний дvv Тодмєнх 7 жил хаанчлав. Гэвч жинхэнэ эрх мэдэл Ногайн гарт байлаа. Ногай тэр vед Волгагийн Болгаруудыг хиар цохиж, Унгар, Польш зэрэг орнуудыг довтлоод байжээ. 1287 онд Телебуха хаан ширээнд суув. Египеттэй урьд нь байгуулчихсан байсан гэрээнд шахагдан ИлХааны эсрэг 2 удаа довтолж vзсэн боловч ямар ч амжилт олсонгvй няцаагджээ. 1290 он гэхэд Ногайн нэр хvнд туйлдаа хvрч эзэнт улсын ємнє этгээдэд орших Болгар, Сербvvд тvvнд дагаар оржээ. Телебуха хаан єєрийгєє ямар ч нэр хvндгvй нэгэн болж хувирахыг зvгээр хараад суусангvй. Ногайн эсрэг цэрэг авч мордоод хиар цохиулав. Ногай Телебуха-г Мєнхтємєрийн хvv Тогтохд єгч цаазлуулав.

Тогтох хаан ширээнд суусан боловч Ногайн утсан хvvхэлдэй болж хувирав. Yvнийгээ ч мэдэж байсан Тогтох цэргээ авч Ногайн эсрэг байлдсан боловч хиар цохиулжээ. Тогтох зугтаж гарав. Харин ялсан Ногайн арми дотор бас л эрх мэдэл булаалдсан маргаан гарч задарчээ. Ногайн цэргийн ихэнх хэсэг нь Тогтох хаанд дагаар оров. 1299 онд Тогтох, Ногайн хооронд шийдвэрлэх тулалдаан болж, Ногайн цэрэг хиар цохиулжээ. Ногай зугтах замдаа Орос цэрэгт алуулжээ. Гэвч тvvний байгуулсан гавьяа, баатарлаг vйлс нь домог болон vлдсэн байна. Ногайн эзэмшил нутаг тvvнчлэн анх єєрийн армийг цуглуулж эхэлсэн газар нь Алтан Ордын ємнєд хэсэгт байв. Тэр нутгийн зарим овог аймгууд єєрсдийгєє Ногайчууд гэх болжээ. Ногай хэмээх жижиг vндэстэн vvссэн тvvх ийм ажээ.

Aшигласан материал. Micheal Weiers. Die Goldene Horde. Ч. Отгочулуу