Лувсанцэрэнгийн Энх-Амгалан

Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
Монгол Боловсрол, шинжлэх ухааны сайд
Албан тушаалаа авсан
2021 оны 1 сарын 29
Ерөнхий СайдЛувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
ӨмнөхЛхагвын Цэндсүрэн
Монгол УлсМонгол Улс Монгол Улсын Улсын Их Хурлын гишүүн
Албан тушаалаа авсан
2016 оны 7 сарын 5
ConstituencyХөвсгөл аймаг
Хувийн мэдээлэл
Төрсөн1975 оны 5 сарын 12 (1975-05-12)
(одоо 48 настай)

Монгол, Хөвсгөл аймаг, Мөрөн
Улс төрийн намМонгол Ардын Нам
Алма матерСанк-Петербургийн Их Сургууль
Professionсэтгүүлч

Лувсанцэрэнгийн Энх-Амгалан (1970 оны 1 сарын 25-нд төрсөн) нь Монгол Улсын боловсрол, Шинжлэх ухааны сайдаар ажиллаж буй улс төрч, мөн бизнесмен юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Хүүхэд нас[засварлах | кодоор засварлах]

Л. Энх-Амгалан 1970 оны 1 дүгээр сарын 25-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 11 хүүхэдтэй айлын 10 дахь хүүхэд болон төрсөн. Тэр үеийн хүүхдүүдийн нэгэн адил цэцэрлэгт хүмүүжиж, сургуульд явж, зуныхаа амралтаар аав, ээжийнхээ нутагт очиж хамаатнуудынхаа малд явах зэргээр бага насаа өнгөрөөсөн. Л. Энх-Амгалангийн ах дүү, хамаатан саднууд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Мандал баг, Тариалан, Рашаант, Арбулаг болон бусад сумдад амьдарч байна.

Хүүхэд нас

Сурагч нас[засварлах | кодоор засварлах]

Л. Энх-Амгалан 1977 оны 9 сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар дунд сургуульд элсэн орж, Бунзай багшийн шавь болсон. Арван жилийн нэгдүгээр ангид хамт элсэн орж байсан ангийн нөхөдтэйгөө одоог хүртэл харилцаатай байдаг. Мөн 3 дугаар ангиас пионерын гишүүнд элсүүлдэг журамтай байв. Бага, дунд ангидаа чөлөөт бөхөөр хичээллэж, аймгийн "Эрх чөлөө" сонинд шүлэг бичих зэргээр урлаг спортын авьяасаа хөгжүүлж байжээ. Л. Энх-Амгалангийн ангийн эрэгтэй хүүхдүүд нэлээд сахилгагүй байсан тухай дурсдаг. Мөрөн хотын урдуур урсдаг Дэлгэр мөрөнд зундаа шумбаж, өвөлдөө тэшүүрээр гулгаж өссөн тухай Мөрөнгийн хүүхдүүд дурсах дуртай. Ардчиллын 90-ээд оноос өмнөх хүүхдүүд пионерын гишүүний дараа эвлэлийн гишүүн болдог. Эвлэлийн гишүүн хүн илгээлтээр мал дээр гарах, эсвэл ямар нэгэн сургуульд явахад эвлэлийн хэр идэвхтэй гишүүн эсэхийг харгалзан үздэг байлаа.

Ангийн хамт олон.jpg
Ахлах Ангийн хамт олон

Оюутан нас[засварлах | кодоор засварлах]

1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар арван жилийн сургуулийг дүүргэж, Зөвлөт Холбоот Улсын Ленинград хотын Их сургуулийн Олон Улсын сэтгүүлчийн ангид суралцахаар болов. Хөдөө орон нутгаас шууд гадаадад суралцах болсон шинэхэн оюутанд хэлний болоод бусад бэрхшээлүүд тохиолдож байжээ. 1990 оны Цагаан Морин жилийн ардчилсан хөдөлгөөний мөн чанарыг гадаадад сурч байсан оюутнууд илүү ихээр мэдэрч байлаа. Тэд түүх , уламжлалт өв соёлоо сэргээх талаар ил тод дуугарч эхлэв. Олон Улсын сэтгүүлчийн ангийн оюутан Л. Энх-Амгалан Хэлмэгдүүлэлтийн үед Орос руу ачигдсан гэх наян тохой Майдар бурхныг хайх ажлыг эхлүүлэв. Тэрээр УГЗ О.Мэнд-Ооёо нарын үндэсний өв соёлыг сэргээх хүсэлтэй хүмүүстэй холбоотой ажиллаж байлаа. Л. Энх-Амгалан 1990 оны ардчилсан хувьсгалын анхны цуглаан дээр гадаадад сурдаг оюутнуудаа төлөөлөн үг хэлэв.

Оюутан нас.jpg

Яруу найраг[засварлах | кодоор засварлах]

Л. Энх-Амгалан яруу найраг, шүлэг бичиж тухайн үеийн зохиолч, яруу найрагчдаас ирээдүйн сайн яруу найрагч гэсэн үнэлгээ авч байжээ. Түүний Хөх зул нэртэй шүлгийн анхны ном 1994 онд хэвлэгдэн гарав.

Ажлын түүх[засварлах | кодоор засварлах]

1992 онд Л. Энх-Амгалан Санкт-Петербургийн Их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгсөж ирээд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонинуудад ажиллав. Дээрх сонинуудын хариуцлагатай нарийн бичгийн даргын ажлыг хийхийн зэрэгцээ эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр нийтлэлүүд бичиж байлаа. Ил Товчоо сонины эрхлэгч СГЗ Г.Акимыг сэтгүүл зүйн багшаа хэмээн хүндэтгэж явдаг. 1995 он АНУ–ын Дакотагийн Их сургуульд суралцах боломж олдов. Энэ нь Л. Энх-Амгалангийн өөрийн орны дөнгөж эхэлж буй ардчилал, зах зээлийн нийгмийн байдлыг өндөр хөгжилтэй орны хэрэгжүүлж байгаа бодлого, иргэдийн амьдралын хэв маягтай харьцуулах боломж олгосон нь хувийн хэвшлийг сонгоход нөлөөлжээ.

МОНЦАМЭ

АНУ-ын Дакотагийн Их Сургуулийг төгсөж ирээд Монголын хэвлэлийн анхны компани Интерпрессийг үүсгэн байгууулав. 1995-1996 "Интерпресс" ХХК-ын ерөнхий захирал, 1996 – 2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллав.

АНУ 1996

MCS группийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд “Цахим Монгол” хөтөлбөрийн санаачлагчдын нэг болж, “Нэг өрх- Нэг компьютер” төслийг дэлхийд алдартай INTEL, DELL компаниудтай хамтран хэрэгжүүлжээ. Энэ төслийнхөө хүрээнд компьютерын үнийг 250 ам.доллар хүртэл буулгаж, нийт 500000 өрхийг компьютержүүлэв. Мөн эх орондоо компьютер үйдвэрлэх анхны алхамыг тавьж МОГУЛ брэндийг төрүүлжээ. Сансрын сүлжээгээр дамжуулан авдаг өндөр үнэтэй интернетийн зурвасыг өргөтгөснөөр хэрэглээ нь 1000 дахин өсч, интернет хэрэглээний үнэ 100 дахин хямдарчээ. Тухайн үеийн 20.000 интернет хэрэглэгчийн тоо өнөөдөр 1 сая хол давж, интернет холболттой өрхийн тоо 400 орчим болсон байна. М Си Эс электроникс компанийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсын 300 гарй сум сууринг хамарсан шилэн кабелийн сүлжээг бий болгов. Мөн төрийн үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай авах бололцоог бий болгож, мэдээллийн нэгдсэн сүлжээг ашиглалтад оруулжээ.

Зураг.

Монгол Улсын Их Хурлын гишүүн[засварлах | кодоор засварлах]

2012 он. Л. Энх-Амгалан Хөвсгөл аймгийн иргэдийн олонхын саналаар 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж бусад нэр дэвшигчдээс өндөр хувийн саналаар тэргүүлж УИХ-ын гишүүнээр сонгогдов. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Үнэт цаасны тухай, ойн тухай зэрэг хуулиудын ажлын хэсэгт ажиллан батлуулав. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Малчдын тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай, Нэмүү өртгийн албан татварыг 1 хувь болгох тухай, Хамтын тэтгэврийн тухай зэрэг хуулиудыг нэр бүхий гишүүдийн хамт санаачлан УИХ-д өргөн барьжээ.Тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө Булган-Хөвсгөлийн цахилгаан дамжуулах шугамын хөрөнгийг компаниасаа гаргуулж, ажлыг гүйцэтгүүлснээр Хөвсгөл аймгийн бүх сум эрчим хүчинд холбогджээ. Мөн Хөвсгөл аймгийг нийслэл хоттой холбох хатуу хучилттай авто замын ажлыг Мөрөн сумаас угтуулан тавих ажлыг санаачлан эхлүүлснээр замын ажлын явц хурдасч олон жижиг компани хурдан хугацаанд хэсэгчлэн хийх шийдэл гарав. Өдгөө Хөвсгөл аймгийн Мөрөн сум нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогджээ. УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан “Шинэ Мөрөн”, “Цахим-Хөвсгөл” хөтөлбөрүүдийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж эхлэв. "Шинэ Мөрөн" хөтөлбөрийн орон сууцны хорооллын эхний ээлжийн орон сууцны барилгын ажил 2015 онд хийгджээ. “Цахим-Хөвсгөл” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн бүх сум шилэн кабельд холбогдож, гар утасны сүлжээтэй болсон бол 2014 онд Хөвсгөл аймгийн хөдөөгийн 88 багт гар утасны үүрэн холбооны сүлжээнд бүрэн хамрагдсан байна.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Аав Б.Лувсанцэрэн Хөвсгөл аймгийн Их-Уул, Рашаант сумын зааг Их ац гэдэг газар төрсөн, хотгойд хүн юм. 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байсан ахмад дайчин хүн байв. Цэргээс халагдаж энх цагийн бүтээн байгуулалтад гар бие оролцож Хөвсгөл аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн дарга, тээврийн жолооч зэрэг ажлыг нэр төртэй хийж явжээ.

Б.Лувсанцэрэн

Ээж О.Цэнд-Аюуш Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Сүмбэр багт төрсөн. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн анхны сувилагчаар ажиллаж байв. Л. Энх-Амгалан ээжийнхээ нэрэмжит О.Цэнд-Аюуш санг байгуулж 2012 оноос хойш жил бүр ээжийнхээ нэрэмжит шагналаар Эрүүл мэндийн салбарын 10 хүнийг тодруулан шагнаж, Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, эмч нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг болсон байна.

Л. Энх-Амгалан - “ Манайх олон хүүхэдтэй, аав байнга холын тээвэрт явна. Хүмүүсийн захиас ихтэй. Ээж эмнэлэгт сувилагч. Эмчилгээ хийлгэхээр хөдөө гадаанаас ирсэн хүмүүс манайхаар их ирдэг байлаа. Ер нь хөл хөдөлгөөн ихтэй айл байсан. Аав ээж хоёр маань ажлыг үнэн голоосоо чанартай хийдэг. Зарчимч хүмүүс байсан” гэж дурсжээ.

Аав , Ээж хоёр

Эхнэртэйгээ 13-р хороололын автобусны буудал дээр танилцаж байсан гэдэг. Сансарт анх эхнэртэйгээ айлын халаасны өрөө түрээслэн амьдарч байв. Тэд залуу гэр бүлүүдэд тохиолддог бэрхшээлийг хамтдаа давж, үр хүүхдээ төрүүлж өсгөсөн. Эхнэр М.Сэржмядаг нь хуульч мэргэжилтэй, хүү Э. Хасбилэгт нь Эдийн засгийн чиглэлээр Канад Улсад суралцдаг, Охин Э.Цэрэндумаа нь дунд сургуулийн сурагч, Олон Улсын өсвөр үеийн төгөлдөр хуурчдын тэмцээний шагналтай.

Эхнэрийн хамт
Гэр бүл.

Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]

  • 2005 онд Алтангадас одон
  • 2006 оны Монгол Улсын Шилдэг менежер (Монголын Менежментийн Холбоо)
  • 2007 онд Шилдэг менежер (Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим)
  • 2011 онд Хөвсгөл аймгийн "Хүндэт иргэн"
  • 2014 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

Цахим хуудас[засварлах | кодоор засварлах]