Борис Немцов

Борис Немцов
Бүтэн нэрБорис Ефимович Немцов
Төрсөн өдөр1959 оны 10 сарын 9 (1959-10-09)
Төрсөн газарЗөвлөлт, Орос, Сочи
Өнгөрсөн өдөр2015 оны 2 сарын 27
(55 насалсан)
Өнгөрсөн газарОрос, Москва
Ажил үйлулс төрч

Борис Ефимович Немцов (Орос: Бори́с Ефи́мович Немцо́в) гэж 55 насалсан (1959—2015) Оросын улс төрч хүн байв.


Немцов 1959 онд Сочид төрсөн. Эцэг нь орос, эх нь еврей үндэстэн.

ЗХУ-ын Горький хотын (өнөгийн Нижний Новгород) Приокский дүүргийн № 11 дүгээр дунд сургуулийг онц дүнтэй төгссөн.

1976–1981 онд их сургуульд суралцаж, 1990 он хүртэл эрдэм шинжилгээний хүрээлэнд физикийн мэргэжлээрээ ажиллаж байжээ. Үнэн алдартны шашинтан.

Борис Немцов 1991 оны 11 дүгээр сарын 30-нд Ерөнхийлөгч Б.Ельцин Немцовыг Нижний Новгород мужийн захиргааны даргаар томилох тухай зарлигт гарын үсэг зурж, мөн оны 12-р сард Бүс нутгийн зөвлөл Засаг даргын албан тушаалд түүнийг батласан байна.

1997 онд ОХУ-ын Түлш, эрчим хүчний сайд, 1997—1998 онд Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор ажиллаж байв.

ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин Борис Немцовыг ойшоож залгамжлагчаа болгох мэт байсан боловч 1998 онд Хөрөнгийн бирж хямарч ажлаасаа өгчээ.

1998 оны 8-р сарын 24-нд Немцов огцрох өргөдлөө өгсөн бөгөөд 1998 оны 8-р сарын 28-нд ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельциний зарлигаар огцорчээ.

1999 оноос хойш В. Путиний засгийг сөрж шүүмжилдэг хүчний хүн болж 2007, 2010, 2011 онд баривчлагдаж байв.

2004 онд Немцовын Барууны хүчний Холбоо /СПС/ нам Украины ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Виктор Ющенког албан ёсоор дэмжиж байсан. "Улбар шар" хувьсгалын үеэр Немцов Ющенког дэмжиж гарч ирсэн Оросын цөөхөн улстөрчдийн нэг болсон. Немцов Киевт хэд хэдэн удаа айлчилж, "улбар шар" цуглаан дээр үг хэлж байжээ.

Б. Немцовыг 2015 оны 2 сарын 27-ны үдэш Москва голын гүүрээр алхаж явахад үл таних этгээд буудан хөнөөсөн.

Зураг[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Борис Ефимович Немцов – Викимедиа зураг, бичлэг, дууны сан