Чойн Дугаржав

Чойн Дугаржав
Төрсөн он1912 он
Төрсөн газародоогийнхоор Монгол улс
Яс үндэсмонгол үндэстэн
Улс оронМонгол Монгол (БНМАУ)
Өнгөрсөн он1985 он (73 насалсан)
Ажил үйлцэргийн зүтгэлтэн

Чойн Дугаржав 1939 онд Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд морьт хороо командлан оролцож, Халхын голд 20 гаруй удаагийн тулалдаанд хороогоо чадамгай удирдаж, байлдааны үүргийг гарамгай биелүүлж “Эх оронч Дугаржав” алдрыг олон түмнээс хүлээсэн байна. 1942-1943 онд баруун өмнөд хил хязгаар Байтаг богдын орчмоор улсын хил нэвтрэн орж ирсэн дайсныг хөөж гаргахад хороо командлан байлдаж үүргээ биелүүлжээ. 1969 оны наймдугаар сарын 18-нд Монгол Улсын баатар цолоор шагнасан.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1931-1951 онд Монголын ардын армид байлдагч, тасаг, салааны дарга, суман, хорооны дарга, дивизийн жагсаал ангийн дарга, 1951-1972 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд ахлах ухуулагч, намын хэсгийн зохион байгуулагч, нэгдлийн бригад, сумын худалдаа бэлтгэлийн ангийн дарга, сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч зэрэг ажлыг хийгээд насны тэтгэвэрт гарчээ. 1939 онд Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд морьт хороо командлан оролцожээ. 1942-1943 онд баруун өмнөд хил хязгаар Байтаг богдын орчмоор улсын хил нэвтрэн орж ирсэн дайсныг хөөж гаргахад хороо командлан байлдаж үүргээ сайн биелүүлжээ. МАХН-ын XVI их хуралд төлөөлөгчөөр оролцжээ.

Гавьяа Шагнал[засварлах | кодоор засварлах]

Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, “Алтан гадас” одон, медалиуд, ЗХУ-ын /хуучин нэрээр/ Октябрийн хувьсгалын одон, Улаан таван хошуу одонгоор шагнагджээ.

Гэгээн дурсгал[засварлах | кодоор засварлах]