Дирк ван Тихелт

Дирк ван Тихелт
тамирчны тухай
Бүтэн нэрDirk Van Tichelt
Дирк ван Тихелт
Төрсөн өдөр1984 оны 6 сарын 10 (1984-06-10) (39 настай)
Төрсөн газарБельги, Фландр, Тюрнхаут
Улс, оронБельгиБельги Бельги
Тамир, спортэрэгтэй жүдо
2016-09-01-ы байдлаар мэдээлэв.

Дирк ван Тихелт (1984 онд төрсөн) — Бельгийн жүдочин.

Тамирчин[засварлах | кодоор засварлах]

Дирк ван Тихелт жүдогийн 73 кг жинд барилддаг.

Дирк ван Тихелт 2008 оны олимпод Расул Бокиевт, 2012 оны олимпод Николас Делпополод ялагдаж байв. 2016 оны Рио-де-Жанейрын олимпод хагас шигшээд Оно Шоохэйд дийлдсэн ч Миклош Унгвариг ялж хүрэл медаль зүүсэн.

2009 оны Роттердамын ДАШТ, 2013 оны Рио-де-Жанейрын ДАШТ-ээс тус тус хүрэл медаль хүртсэн.

2008 оны Европын аварга, 2015 оны Европын наадмын хүрэл медальтай.

Хувь хүн[засварлах | кодоор засварлах]

Дирк ван Тихелт 1984 оны 6 сарын 10-нд Бельги улсын Фландр мужийн Антверпен аймгийн Тюрнхаут хотод төрсөн.

Олимпоос хүрэл медаль авсаны дараа буюу 2016 оны 8 сарын 8-нд Рио-де-Жанейрын Копакабана далайн эрэгт байхад нь танхай этгээд түүний нүүр лүү хэд хэдэн удаа цохиж, гар утсыг нь дээрэмдэн зугтааж байв.