Чанёол

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Чанёол
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэр Солонгос: 박찬열 (Пак Чан-Ёол, Park Chan-Yeol)
Тайзны нэр Чанёол (Chanyeol, 찬열)
Төрсөн 1992 оны 11 сарын 27 (1992-11-27) (27 настай) - нд Өмнөд Солонгос-ын Сөүл-д төрсөн
Харьяалал Flag of South Korea.svg Өмнөд Солонгос
Хөгжмийн урсгал K-pop (Кэй-поп, Солонгос поп, солонгос дуу хөгжим)
Мэргэжил Exo хамтлагийн дуучин ,жүжигчин
Зэмсэг Tүүний хоолой, жүжиглэх чадвар, гитар,бөмбөр, рэп
Идэвхтэй 2012 оноос хойш
Студи SМ Entertainment
Хамтардаг уран бүтээлчид Пак Юү-Ра (эгч)

Чанёол Англи Park Chanyeol (1992 оны 11 дүгээр сарын 27-нд төрсөн) нь Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин, рэппэр, зохиолч юм.

Хятад-Өмнөд Солонгосын хамтлаг Exo хамтлагийн гишүүн рэппэр дуучин юм. Exo хамтлаг нь дотроо Exo-K ба Exo-SC гэж дэд хамтлагт хуваагддаг.

Эрт үе[засварлах | edit source]

Чанёол нь Өмнөд Солонгосын Сөүл хотод төрсөн. Чанёол нь Сөүлийн Апгүжон-дуны Хьюндай дунд сургууль суралцаж байсан юм. Чанёол "Block B" хамтлагийн Пи.Өүтэй хүүхэд наснаасаа хойш найзалсан сайн найзууд юм. Бага сургуульд байхдаа "School of Rock" үзсэнийхээ дараа хөгжмийг сонирхон бөмбөр тоглож эхэлсэн гэдэг. Харин тэр Юү Ёон-Жиний "Unconditional Kismet" сонссоны дараа дуучин болох мөрөөдөлтэй болжээ.

Чанёол дунд сургуульд орсон анхны жилдээ сайн найзуудтайгаа хамтран "Heavy Noise" хамтлагаа байгуулсан боловч тэр нь ахлах сургуульд ороход нь тарсан. Ахлах сургуульдаа "Siren" гэх хамтлаг байгуулсан. Чанёол нь нэг эгчтэй, түүнийг нэрийг Пак Юү-Ра гэдэг бөгөөд Солонгосын өргөн нэвтрүүлгийн YTN телевизийн хөтлөгч хийж байсан юм. Чанёол Jason Mraz, Eminem дуучдын том шүтэн бишрэгч юм. Тэр бас Muse, Green Day, Nirvana, болон X-Japan зэргийг дунд сургуульд сурдаг байхдаа сонсох дуртай байжээ.

Чанёол нь SM Entertainment 2008 оны "Smart Model Contest" загвар өмсөгчдийн тэмцээнд хоёрдугаар байрт орж тэнцсэн. Тэр бэлтгэгдэж байхдаа S.M. түүний үглэх чадварыг олж харсан. 2008 онд TVXQ-н дуу "HaHaHa Song"-д тоглосон. 2010 онд Girls' Generation хамтлагын "Genie"-н клипэнд тоглосон. Тэр Kyung Hee Cyber University хамтлагийн гишүүд Бэкхён, Сүху, Каи нартай хамт суралцах болсон.

Амжилт[засварлах | edit source]

2012–2014: Эксо-н дебют болон соло үйл ажиллагаа[засварлах | edit source]

2012 оны 2 дугаар сарын 23-нд Exo хамтлагийн хамгийн сүүлийн гишүүн хэмээн зарлагдсан.

2012 оны 4 дүгээр сард Girls' Generation-TTS хамтлагийн "Twinkle" дуунд тоглосон.

2012 оны 4 дүгээр сарын 8-нд MAMA-гаар дэбют хийсэн. Энэ хамтлаг дэбютээс жилийн дараагаас Кпоп төдийгүй дэлхий дахинд алдартай болсон юм.

2013 онд тэдний студийн анхны цомог XOXO болон тэдний хит дуу нь Growl нь гарсан. Энэ цомог нь Солонгостоо 12 жил өөрчлөгдөөгүй цомгийн борлуулалтыг давсан борлуулалттай байсан юм.

2014 онд Exo хамтлагийн хоёр дах цомгийн дуу "Run" рэп хэсгийг бичсэн ба энтэртайнмэнтийн Жуми-н дэбют цомгийн дуунуудыг Хэнритэй хамтран бичсэн

2015 оноос хойш: Дүр бүтээлт болон дуу зохиосон нь[засварлах | edit source]

2015 оны 4 дүгээр сард Чанёол өөрийн томоохон дэлгэцийн дэбют хийсэн нь Salut d'Amour байсан юм. Энэ кинондоо жүжигчин Мүн Га-Ёоны хамтаар тоглосон. Өмнө нь тэд "Exo Next Door" вэб цуврал кинонд хамтарч байсан.

2015 онд тэр Exo хамтлагийн дараагийн стиудын 2015 оны 6 дугаар сарын 3-нд гаргасан "Love Me Right" цомгийн "Promise" гэх дууг Лэе, Чэн нартай хамт Солонгос хувилбарыг нь бичсэн. Тэр дараа нь Эксо-н Star Wars: The Force Awakens-тэй хамтарсан "Lightsaber" дууны рэп хэсгийг бичсэн. Мөн call me baby дууг бичсэн.

2015 оны 10 дугаар сард Чанёол Солонгос-Хятадын хамтарсан кино So I Married an Anti-fan-д гол дүр бүтээсэн ба жүжигчин Yuan Shanshan болон энтэртайнмэнтийн гишүүн Сохёнтой хамтран ажилласан.

2016 онд Exo хамтлагийн "Confession" дууг зохиосон юм. 2016 оны 5 дугаар сард түүнийг Эксо-н гурав дахь стиудын цомог Ex'Act,-н "Heaven" дууг бичсэн хэмээн зарласан.

2016 оны 6 дугаар сард тэр So I Married an Anti-fan киноны дуу "I Hate You"-г Yuan Shanshanтай хамтран дуулсан.

2016 оны 4 дүгээр сард Чанёол MBC телевизийн Gaia цуврал кинонд жүжигчин Кан Ха-Нылтай хамтран тоглохоор болсон юм

Лавлах бичиг[засварлах | edit source]