Ильяс хожа

Ильяс Хожа нь Төглөгтөмөрийн хүү бөгөөд эцгээ өнгөрсний дараа Трансоксаныг 1363 онд, Моголистаныг 1363-1368 онд захирч байсан. 1363 онд Төглөгтөмөр таалал төгссөний дараа эмир Казаганы хүү, эмир Хуссейн, Барлас овгийн эмир Төмөр нарын цэрэгт ялагдаж Трансоксаны бүс нутгийг өөрийн захиргаанаасаа алдсан. 1365 онд дахин авах гэж очсон хэдий ч мөн л ялагдал хүлээж, эцэстээ зугтсан. 1368 онд Алмалик дахь өргөөндөө нас барсан. Түүний дараа Сүлдүсийн эмир Камар аддин нь өөрийгөө Моголистаны хаан болгож, хааны угсааны хүмүүсийг улс төрөөс зайлуулж, 20 гаруй жил хаан суусан.

Өмнөх
Төглөгтөмөр
Моголистаны хаан
1363-1368
Дараах
Камар аддин
Өмнөх
Төглөгтөмөр
Цагадайн улсын хаан
1363
Дараах
Адил султан