Монгол тэмүүлэл сургууль

Монгол Тэмүүлэл сургууль бол төрийн өмчит олон улсын хөтөлбөрийн сургалттай 3 сургуулийн нэг[1] юм. Тус сургууль нь

Сургалт[засварлах | кодоор засварлах]

Монгол Тэмүүлэл сургууль нь 9 дүгээр ангидаа үндэсний хөтөлбөрийн 13 хичээлийг судлан суурь боловсрол эзэмшдэг бөгөөд 10 дугаар ангиас эхлэн үндэсний хөтөлбөрөөр судлах хичээлийн тоо багасаж, ирээдүйд эзэмших мэргэжил, сурагч бүрийн сонирхол, хэрэгцээнд нь нийцүүлэн англи хэл дээр судлах хичээлийн агуулга нэмэгдүүлдэг. Одоогоор Кембриджийн Их Сургуулиас албан ёсны зөвшөөрөлтэйгөөр IGCSE, AS болон А түвшний хөтөлбөрийн хүрээнд Mathematics, Mandarin Chinese, English as First Language, English as Second Language, Russian, Physics, Chemistry, Biology, History, Geograpgy, Business Studies, Art and Design, ICT, Physical Education, болон Music гэсэн 15 хичээлийг явуулж байна. Кембриджийн олон улсын дунд боловсролын хөтөлбөр нь дэлхийн 195 орны 1400 гаруй сургуульд хүлээн зөвшөөрөгдсөн, 14-16 насныханд хамгийн түгээмэл хэрэгждэг ба сурагчдад өөрийн мэдлэг чадвар, хүсэл сонирхолдоо уялдуулан цөөн тооны хичээлийг сонгон судалж, дараагийн шатны сургуульд элсэх бэлтгэлээ хангаж илүү өндөр түвшинд хөгжих боломжийг олгодгоороо онцлогтой. Мөн тус сургуульд хүүхдийг олон талаас нь хөгжих боломжийг байнга дэмжин тогтмол төсөлт ажил, клубийн үйл ажиллагаа явуулдаг.

Элсэлт[засварлах | кодоор засварлах]

Тус сургууль нь 8-р ангиа төгсөөд, 9-р ангидаа элсэн орох гэж байгаа сурагчдыг элсүүлдэг ба жил бүрийн 8 дугаар сарын дундуур Боловсролын Үнэлгээний Төвөөс Математик болон Англи хэлээр шалгалт аван, тэнцсэн сурагчдыг элсүүлдэг. Хаагсанд баяралалаа

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. http://mongolaspiration.edu.mn/nodes/index/type:faq/target:faq9