Канадын радио

Канадын радио нь Канад улсад 1918 онд Монреал хотоос радио станц нэвтрүүлэг цацаж эхэлжээ. 1932 онд тус улсад Радио нэвтрүүлгийн байгуулага ”BSS” үүсжээ. 1936 онд Канадын парламент энэ байгуулагын тухай хууль баталжээ. 1968 онд баталсан нэвтрүүлгийн тухай хуулинд SBS бол үндэсний хэмжээний өргөн нэвтрүүлгийн алба гэж тунхагласан байна. SBS бол Канадын хамгийн хүчирхэг, нөлөө бүхий өргөн нэвтрүүлгийн корпораци бөгөөд олон нийтийн боон арилжааны радио телевизийг эгнээндээ багтаасанаараа онцлогтой. Канадад хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн үйл ажиллагааг “Канадын радио телевиз, холбоо харилцааны хороо” гэдэг байгуулага зохицуулдаг. Энэ байгуулага нь радио, телевиз төдийгүй,компьютерийн технологи, кабелийн болон хиймэл дагуулыг ашиглахтай холбоотой асуудлыг шийддэг. “CBC” корпорацийн мэдэлд 800 радио станц, дахин дамжуулах техникийн төв байдаг. “CBC” корпорацийн мэдлийн радио телевиз нь англи, франц хэлээр нэвтрүүлэг дамжуулдаг. “CBC” корпорацийн мэдэлд “RADIO of CANADA” багтдаг. “RADIO of CANADA” нь гадаадын орнуудад зориулан дамжуулах нэвтрүүлгийг хариуцдаг. Боловсрол сургалтын нэвтрүүлгийг канадын орон нутгийн телевиз, радиогийн сувгууд нэвтрүүлэх үүрэг хүлээсэн. “CBC” корпорацийн бүрэлдэхүүнд багтдаггүй арилжааны жижиг радио, телевиз нь төрөөс ямар нэгэн дэмжлэг авдаггүй. Арилжааны радио станц нь зөвхөн зарлал сурталчилгаанаас олж байгаа орлогоор санхүүждэг. Харин “CBC” корпорацийн төсвийн 80 хувийг Засгийн газар, үлдсэн 20 хувийг зарлал сурталчилгаа бүрдүүлдэг. 1953 оноос хойш хураамж авахаа больжээ. Канад улс нь эдийн засаг, улс төр, соёлын гээд бүх салбарт үндэсний хараат байдлаа хадгалахыг хичээдэг. Жишээ нь Канадын радиогоор нэвтрүүлж байгаа дуу хөгжмийн 30 хувь нь Канад байх ёстой гэсэн заалтыг мөрддөг байна.