Үндэсний бөхийн аваргын жагсаалт

Зөн совин хийморийн тарнитай нутагт мэндлэхэд нь зүүн, баруун мөрөн дээр нь Хангарьд дэвсэн, Дэлхийн магнайг тэнийлгэсэн, Монгол наадамд түрүүлж, Домог түрүүлсэн даяар дуурсах аваргууд. Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг, Дэл хөнжлийн уулын элгэн хаданд барилдаж байгаа хүний зураг бий. Энэ хадны сүг зураг нь Хүрлийн үеийн дурсгалд буюу 7000-11000 жилийн өмнөх үед хамаардаг гэж үзжээ. Тэгэхлээр лавтайяа 7000 жилийн өмнө Монгол бөх байжээ.

Аварга цол бол Монгол бөхийн хамгийн дээд цол. Монгол наадмын түрүү үзүүрийг булаалдаж, тэр наадамд зодоглосон хүчтэнүүдээс онцгойрон шалгарч түрүүлсэн бөх аварга цол хүртдэг. Үүнээс үүдээд Монгол бөх хэдэн аваргатай вэ? гэсэн асуулт гарч ирж байна. Үүнд яг таг хариулах боломж хомс байна. Учир нь монгол бөхийн барилдаан хэдийд үүсэв?, хэдийд наадам хийж эхлэв?, хэдий үеэс бөхөд цол, тэр дундаа аварга цол олгож эхлэв? гэдэгт бөх судлаачид янз бүрийн таамаг дэвшүүлсэн байдаг ч яг таг хариулах баримт олдохгүй байгаа юм.

Манай улсын архивт 1760-аад оноос хойшхи үеийн улсын цолтой бөхчүүдийн барилдааны амжилт бүрэн бус байдлаар хадгалагдан ирсэн байна. Харамсалтай нь үүнээс өмнөх үеийн бөхчүүдийн барилдааны талаар баримт бидэнд уламжлагдаж ирсэнгүй. Үндэсний төв архивт хадгалагдан байгаа наадмын баримт (Эрдэнэшанзавын яамны архив)-ыг шүүрдэн үзвэл дараах аваргуудын нэрс тодрон гарч байна.

1. Цэдэн

2. Цэрэнпил

3. Луузанрааш

4. Дашжав

5. Намжилжав

6. Чүлтэм

7. Баянмөнх

8. Чойдориг

9. (хүлэгч) Намжилжав

10. Должингийн Хүдэр

11. Раашийн Ринчин

12. Гэнэнгийн Өсөхбаяр

13. Цэвэгмид

14. Омбойн Гэлэгсэнгэ

15. Омбойн Дугар

16. Шагдарын Намхай

17. Шагдарын Лувсанжамба

18. Самбуугийн Чүлтэм

19. Цэвэгийн Буянтогтох

20. Хасын (их монгол) Шаравжамц

21. Майдарын Мөрринчин

22. Галсанхүүгийн (лу гүний) Вандан

23. Ганжууржавын (босоо) Самдан

24. Нацагийн (буур) Жамьян

25. Санжмятавын (цэргийн) Шагж

26. Бадамдоригийн Түвдэндорж

27. Цэдэндоржийн Чимэд-Очир

28. Шаравын Батсуурь

29. Жамсрангийн Цэвээнравдан

30. Дарийн Дамдин

31. Сэрээтэрийн Цэрэн

32. Жигжидийн Мөнхбат

33. Хорлоогийн Баянмөнх

34. Чойжилийн Бээжин

35. Дашдоржийн Цэрэнтогтох

36. Дагвацэрэнгийн Хадбаатар

37. Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

38. Одвогийн Балжинням

39. Агваансамдангийн Сүхбат

40. Гэлэгжамцын Өсөхбаяр

41. Долгорсүрэнгийн Сумъяабазар (2006)

42. Сүхбаатарын Мөнхбат (2011)

43. Гунаажавын Эрхэмбаяр (2013)

44. Чимэдрэгзэнгийн Санжаадамба (2016)

45. Намсрайжавын Батсуурь (2018)

46. Пүрэвийн Бүрэнтөгс (2020) 47. Оргихын Хангай (2022)