Боксер хөдөлгүүр

Боксер хөдөлгүүр нь олон цилиндрт-эзэлхүүний бүлүүрт хөдөлгүүрийн нэгэн хэлбэр ба ихэвчлэн дотоод шаталтын хөдөлгүүрээр ашигладаг.

ULPower Aero Engines онгоцны дөрвөн цилиндрт-боксер хөдөлгүүр.
Боксер хөдөлгүүр доторх эсрэг чиглэлтэй бүлүүрийн хос

Түүх[засварлах | кодоор засварлах]

Боксер хөдөлгүүрийг 1896 онд Карл Бенц зохион бүтээжээ. Бенц түүнээ „Контра хөдөлгүүр“ гэж нэрлэсний учир нь хоёр цилиндр нь эсрэг чиглэн байрласан байснаас үүдэлтэй бөгөөд энэ хөдөлгүүрээ „Dos à Dos“ (францаар: нуруу нуруугаараа) тэргэнд 1897 онд анх удаа угсарсан байна. Эхний боксер хөдөлгүүрийн цуврал нь зөвхөн агаарын хөргөлттэйгээр хийгдсэн ба угсарсан жишээнд Фолксваген Кийнфер, Ситроэн 2CV орно. Орчин үеийн дөрөв ба зургаан цилиндрт боксер хөдөлгүүрүүд нь усан хөргөлттэй байдаг ба үүний жишээнд Субару болон Поршегийн олон загварууд ордог.

Хийцийн хэлбэр[засварлах | кодоор засварлах]

Боксер хөдөлгүүр нь дандаа тэгш тоотой цилиндрийн тоотой байх ба ихэвчлэн дөрвөн тактын хөдөлгүүрүүд байна. Цилиндр буюу цилиндрийн банк нь өөр хоорондоо эсрэг чиглэлд (банкны өнцөг 180°) бага зэргийн зөрсөн байрлалтай байна.

V-хөдөлгүүрээс ялгарах ялгаа

Боксер хөдөлгүүр (дээд талд), V-180° хөдөлгүүр (доод талд)

180°-V-хөдөлгүүрээс ялгарах ялгаа нь шатуны тахир гол дээр байрших байрлал:

  • Боксер хөдөлгүүрийн хоёр цилиндрийн шатун нь хоорондоо 180° зөрүүтэйгээр тахир гол дээр холбогдоно. Хоёр поршен эсрэг чиглэлд хөдлөх ч, байршлын хувьд яг ижил толин ойлтод буюу хоёулаа дээд туйлын цэгт байрлана гэсэн үг.
  • V-хөдөлгүүрийн хоёр шатун нь тахир голын нэг цэгт холбогдох учир нэг зүгт хөдөлнө.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Боксер хөдөлгүүр – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Боксер хөдөлгүүр – Энэ үгийг тайлбар толиос харна уу