Wikipedia:Дүрэм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол Википедиагийн дүрэм журмыг тус төсөлд оролцож байгаа бүх хэрэглэгч, хөгжүүлэгч дагаж мөрдвөл зохих бөгөөд, хэрэв энэ дүрмэнд тусгагдаагүй ямар нэгэн асуудал гарвал Англи Википедиагийн дүрэм журмыг жишиг болгож дагана.

Ерөнхий дүрмыг Тулгын таван чулуугаар тайлбарлана. Үүнд:

  • Википедиа бол нэвтэрхий толь
  • Википедиа дахь аливаа мэдээлэл нь төвийг сахисан байр сууринаас хандана
  • Википедиаг хүн бүхэн хэрэглэж, хүн бүр хувь нэмрээ оруулж, цааш түгээх эрхтэй бөгөөд нээлттэй чөлөөт агуулга хэлбэртэй байна
  • Википедиа нь багаар ажилладаг газар
  • Энд дурьдсан таван дүрмээс өөр зайлшгүй дагаж мөрдөх дүрэм байхгүй
Викимедиа сангийн лого таних тэмдэг

Викимедиа сан (Wikimedia Foundation) нь Википедиа нэвтэрхий толийг ажиллуулдаг бөгөөд үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн хууль ёсны эрхийг эдлэдэг. Итгэмжлэгдсэн зөвлөл нь тус сангийн эрх барих дээд байгуулага.

Гэсэн хэдий ч Монгол Википедиаг өдөр тутамдаа хэрэглэгчид нь өөрсдөө удирдаж, бүтээдэг бөгөөд аливаа дүрэм журмыг нийтийн зөвшилцлийн үүднээс дагаж мөрдөнө.

Википедиад хүмүүсийн оруулсан бүх бичлэг нь зохиогчийн эрхгүй, чөлөөт бичлэг байх ёстой. Википедиа нь Creative Commons Attribution-ShareAlike лиценз ашигладаг.

Хэлэлцүүлэг[кодоор засварлах]

Монгол Википедиатай холбоотой асуулт хариулт, хэлэлцүүлэг, мэдэгдэл зарлалыг Хурал хуудсанд Монгол хэлээр нийтлэнэ.

Англиар болон бусад гадаад хэлээр энэ хуудсанд хэлэлцүүлэг өрнүүлж болно.

Баримтлах бодлого[кодоор засварлах]

Эдгээр хуудсуудыг {{Бодлого зохицуулалт}} загвар ашиглаж бүртгэнэ.

Доор дурьдсан дүрмүүд нь Википедиагийн бүх хэрэглэгчдэд үйлчлэх бөгөөд зөвшилцлийн замаар Админууд хэрэгжүүлнэ.

Зааварчилгаа[кодоор засварлах]

Эдгээр хуудсуудыг {{Зааварчилгаа}} загвар ашиглаж бүртгэнэ.

Эдгээр нь Монгол Википедиад өгүүлэл бичих, засварлахтай холбоотой дүрмүүд юм.

Эдгээр хуудсуудыг {{Тусламж}} загвар ашиглаж бүртгэнэ.

Нэмэлт баримт[кодоор засварлах]