Албадмал цацрал

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Өдөөгдсөн атом дээр гадны фотон тусахад түүний нөлөөгөөр атомын фотон цацруулах магадлал ихсэж цацаргах процесс эрчимжихийг албадмал цацрал гэнэ. Албадмал цацрал нь өдөөгдсөн атомд резонансын давтамжтай тэнцүү давтамжтай гадны цахилгаан соронзон долгион үйлчэлсний дүнд үүсдэг. Өөрөөр хэлбэл тусч буй фотоны энерги нь атомын энергийн төвшингүүдийн ялгавартай тэнцүү байвал албадмал цацрал явагдана. Анхдагч фотон ба түүний нөлөөгөөр үүссэн фотон хоёр ижил энергитэй ижил давтамжтай байна. Албадмал цацралаар үүссэн фотон нь туссан фотонтойгоо чиглэлээрээ яг давхцах ба когерент байна. Эдгээрийн долгионы векторуудын туйлшрал ба фаз нь яг ижил байна.

Эх сурвалж[засварлах]

  • "Физик 2", Б.Базаррагчаа, М.Дүгэрсүрэн, Л.Балжинням, Н.Наранцацралт, Б.Түмэндэмбэрэл, 2005 он.