Алтангэрэлийн Отгонбаатар
Appearance
Алтангэрэлийн Отгонбаатар (1983 оны 3 сарын 10-нд төрсөн) нь Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, үндэсний бөхийн аймгийн арслан цолтой бөх.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
2008 | АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд улсын арслан Д.Мөнх-Эрдэнээр дөрөв давж тавын даваанд далай аварга Г.Өсөхбаярт өвдөг шороодсон. | 512 |
2011 | АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд улсын начин Э.Энхбатаар дөрөв давж тавын даваанд аймгийн арслан Б.Сангисүрэнтэй тунан барилдаж өвдөг шороодсон. | 1024 |
2016 | АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд улсын начин Ч.Ганзоригоор дөрөв давж тавын даваанд улсын заан Ч.Санжаадамбад өвдөг шороодсон. | 1024 |
Аймгийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
2006 | Говьсүмбэр аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн. | 128 |
2007 | Булган аймгийн баяр наадамд залуу бөх П.Гантөгсөөр долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. | 128 |
2008 | Говьсүмбэр аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. | 128 |
2010 | Хэнтий аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. | 224 |
Бөхийн удам
[засварлах | кодоор засварлах]Аймгийн арслан А.Отгонбаатарын төрсөн ах Алтангэрэлийн Гантулга нь сумын начин цолтой.