Жамбалсүрэнгийн Золбаяр
Харагдац
(Амай-с чиглүүлэгдэв)
Жамбалсүрэнгийн Золбаяр | |
Бүтэн нэр | Жамбалсүрэнгийн Золбаяр |
---|---|
Төрсөн өдөр | 1979 оны 6 сарын 28 |
Төрсөн газар | Монгол, Улаанбаатар |
Улс орон | Монгол |
Ажил үйл | Олон улс судлаач, аялагч, хөгжимчин |
Амай хэмээх тайзны нэртэй Жамбалсүрэнгийн Золбаяр (1979 онд төрсөн) — Монголын дижэй, аялагч, олон улс судлаач юм.
Бага нас
[засварлах | кодоор засварлах]Жамбалсүрэнгийн Золбаяр 1979 оны 6 сарын 28-нд Монгол улсын Улаанбаатар хотод төржээ. 8 настайдаа гэр бүлийн хамт Зөвлөлтийн Эрхүүд очиж амьдарсан. 5 жилийн дараа Монголд эргэн ирсэн.
Дижэй
[засварлах | кодоор засварлах]Амай Монголд анх удаа электро дуу гаргасан.
Аялагч
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 2005 оны 4 сард Монголоос гарч, дэлхийн 69 орноор аялаад 2010 оны 5 сарын 8-нд эх орондоо буцаж иржээ. Амай «Монгол бадарчин» хэмээн алдаршсан бөгөөд аяллынхаа тэмдэглэлийг тухай бүр хөтөлж байсан нь олны анхаарал татжээ.
2011 оны 8 сард хоёр дахь удаагийн аялалдаа гарсан.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Цомог
[засварлах | кодоор засварлах]- Би чамд хайртай
- Би хэн бэ
- Индиго
Ном
[засварлах | кодоор засварлах]- Монгол бадарчин - Гайхамшигт ертөнц (2010)
- Монгол бадарчин - Амьдрал сайхан шүү (2011)
- Монгол бадарчин - Сайн сууж байна уу (2012)
- Монгол Бадарчин - Дэлхийн нэг өдөр (2013)