Амжилт Анимэйшн Студи

Amjilt logo
Amjilt logo

Амжилт анимэйшн ХХК

Байгуулагдсан он- 2011

Үүсгэн байгуулагч Ж.Шижир

Цахим хуудас https://www.youtube.com/@ZuZukidssongs

Бидний эрхэм зорилго:

Бид Youtube сувагт 100 сая subscribe-тай болж, дэлхийн хэмжээнд үнэлэгдэх Монгол контентыг бүтээх, Олон улсын зах зээлд өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээрээ өрсөлдөх явдал юм.


Товч танилцуулга

Амжилт Анимэйшн ХХК нь 2011 онд байгуулагдсан. Манай компани Монгол улсын хүүхэлдэйн киноны салбарыг дэлхийн жишигт хүргэх алсын хараа, зорилго бүхий залуусаас бүрдсэн баг хамт олон юм. 2015 оноос “Мора” монголын анхны бүрэн хэмжээний 3D хүүхэлдэйн киног хийж эхлэн, 2 жил тасралтгүй хийж гүйцэтгэн 2017 онд олон нийтийн хүртээл болгов. Үргэлжлүүлэн ЗуЗугийн найзууд олон ангит 3D  хүүхэлдэйн киноны төслийг санаачлан хэрэгжүүлж эхлэн 50 гаруй ангийг хийж гүйцэтгэн Монгол улс, Казакстан улсад гаргаж олон нийтийн хүртээл болгосон. Монгол улсаас олон улсын зах зээлд гарч чадсан анхны Анимэйшн бүтээгч компани юм.

Бид ЗуЗугийн найзууд брэндийнхээ хүрээнд Мерч бүтээгдхүүнүүд худалдаанд гаргадаг ба Үүнд:

-         Буддаг ном

-         Хүүхдийн үүргэвч

-         Чихмэл тоглоом

-         ЗуЗу таблет 21,22,23 загварууд

Мөн маскот тоглолтын үйлчилгээ, брэнд дүрүүдийн мерчиндайз эрхийг байгууллагуудад худалдах, хамтран ажиллах гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны чиглэлүүдтэй.

Одоо

2023-2024 оны байдлаар “ZuZu- kids songs” юүтүб сувгаар хүүхдэд зориулсан боловсрол, танин мэдэхүйн клип /clip/, шортс /shorts/  контентийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

ZuZu- kids songs юүтүб сувагт 350,000 гаруй subscribe- тай, фэйсбүүкт 153,000 гаруй, инстаграмд 163,000 гаруй дагагчидтай. Хятадын доен, куашоу гэх сувгуудад 1500 орчим дагагчидтай.