Амьсгалах процесс

Агаараас хүчилтөрөгчийн хийг аван, уушгинд хийн солилцоо явагдан, буцаагаад нүүрстөрөгчийг гаргахыг амьсгалах процесс гэнэ.

Амьсгалыг дотор нь аэроб, анаэроб хэмээн 2 хуваах ба аэроб амьсгал нь хүчилтөрөгчийн хийн оролцоотойгоор биед ихээхэн энерги үүсгэх процесс бол анаэроб амьсгал нь хүчилтөрөгчийн хийн оролцоогүйгээр биед бага хэмжээний энерги, сүүний хүчил үүсгэх үйл явц юм.

Амьд эсийн дотор тэжээлийн бодис хүчилтөрөгчийн оролцоотой (аэроб) болон оролцоогүй (анаэроб) исэлдэж, чөлөөлөгдсөн энерги ГФА(гурван фосфат аденозин)-д хувирах химийн процессыг эсийн амьсгал гэнэ.