Анаксимен

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Анаксимен

Анаксимен буюу Милетийн Анаксимен (гре. Άναξιμένης, МЭӨ 585 - МЭӨ 525) нь Эртний Грекийн философич юм.

Анаксимандрын шавь бөгөөд Фалес болон багшийн хамтаар Ионийн сургуулийн төлөөлөгч гэж тооцогддог бөгөөд тэр гурвыг "Милетийн 3 их сэтгэгч" гэж нэрлэдэг байна.

Тэрээр аливаа зүйлийн үндэс нь агаар (амьсгал, pneuma) юм гэж үздэг байсан.

Үхсэн хүн амьсгалдаггүй тул амьсгал нь амьдрал юм гэж эртний Грект үздэг байсан аж. Тийнхүү Анаксимен нь амьсгал амьдралыг бий болгодгийн нэгэн адил агаар нь дэлхий ертөнцийг бий болгодог гэж үзжээ.

Агаар нь шингэрэх тусам халуун болж, улмаар гал болно. Эсрэгээрээ өтгөрөх тусам хүйтэн болж, ус, газар, чулуу болно. Мөн дэлхий гэдэг нь асар том чулуун зээрэнцэг бөгөөд модны навч салхинд найгадаг шиг агаар дээр тогтож байдаг гэх мэтчилэн үздэг байв.