Анна Ахматова

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Анна Ахматова
Kuzma Petrov-Vodkin. Portrait of Anna Akhmatova. 1922.jpg

Ахматова 1922 онд (Кузьма Петров-Водкины зурсан хөрөг)

Төрсөн Анна Андреевна Горенко
1889 оны 6 сарын 23 (1889-06-23)
Хаант Орос Улс, Одесс (одоогийн Украйн)
Нас барсан 1966 оны 3 сарын 5 (76 насалсан)
ЗХУ, Ленинград
Уран зохиолын нэр Анна Ахматова
Мэргэжил яруу найрагч, орчуулагч
Яс үндэс Украйн, Орос, Татар
Иргэний харъяалал Орос / ЗХУ

Анна Ахматова (орос, укр. А́нна Ахма́това; 1889 оны 6 сарын 23 [Хуучин тооллоор 6 сарын 11] – 1966 оны 3 сарын 5) нь Оросын утга зохиолд тод дуурсагдах эмэгтэй зохиолчдын нэг болох, модернист яруу найрагч Анна Андреевна Горенко (орос. А́нна Андре́евна Горе́нко; укр. А́нна Андрі́ївна Горе́нко)-гийн уран бүтээлийн нэр юм[1].

Ахматовагийн бүтээлүүд богино хэмжээний шүлгээс эхлээд Сталинист террорт өртөгсдөд зориулсан түүний шилдэг бүтээл болох Реквием (1935–40) зэрэг нарийн төвөгтэй бүтэц бүхий зохиол хүртэл өргөн хүрээг хамардаг. Эдийн засаг, сэтгэлгээний хязгаарлалт дунд амьдарч байсан найрагчийн гайхалтай өвөрмөц онцлог бүхий бүтээлүүд шагшигдсаар байдаг билээ. Түүний уран бүтээлийг хоёр үед хувааж болно - эхэн үе (1912–25), сүүл үе (1936 оны үеэс нас барах хүртэл). Тэр хоорондох арван жил гаруй хугацаанд бараг уран бүтээл туурвиагүй аж[1]. Түүний бүтээлүүд Сталинист эрх баригчдаас буруутгагдаж, цензурт өртөж байсан хэдий ч тэрээр гадагшаа дүрвэлгүй, эх орондоо үлдэж, эргэн тойрондоо болж байсан харгислалын гэрч болсон билээ.

Анхны нөхөр Николай Гумилёв, хүү Лев Гумилёв нарын хамт. 1913 он

Эшлэл[засварлах]

  1. 1.0 1.1 Харрингтон (2006) х.11


хөрөг зураг