Ан-2

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ан-2
Цанатай Ан-2R нь цасан дээр хөөрч буух чадвартай.
Үүрэг/төрөл
Үйлдвэрлэгч Антонов
Хонду Агаарын Аж Үйлдвэрийн Групп
ВСК ПЗЛ-Мьелец
Шижяжуан[1]
Зохион бүтээгч Олег Антонов
Анхны нислэг 1947 оны 8 сарын 31[2]
Статус Хятадад Шижяжуан Y-5 нэрээр үйлдвэрлэж байж магадгүй[3]
Гол хэрэглэгчид Зөвлөлт Холбоот Улс
Хойд Солонгос
Хятад
өөр олон орон
Үйлдвэрлэгдсэн 1947–2002
Үйлдвэрлэсэн тоо 18,000+[1]
Хувилбарууд Ан-3

Антонов Ан-2 нэг хөдөлгүүртэй биплан төрлийн энэ онгоцыг ЗХУ-ын Антоновын зохион бүтээх товчоонд 1946 онд зохион бүтээсэн.Монгол улсад 1956 оноос хойш нийтдээ 90 гаруй онгоц Иргэний агаарын тээвэрт болон Цэргийн нисэх хүчинд хүлээн авч ой хээрийн түймэр, цас зуд зэрэг байгалийн гамшигтай тэмцэх, үйлдвэрлэлийн ослын хор хөнөөлийг арилгах зэрэт өргөн ашигласанаар ард иргэд "царцаа ногоон онгоц" хэмээн нэрлэж хэвшжээ.

Зориулалт[засварлах]

Ан-2 анх зохион бүтээгдэхдээ тагнуулын хөнгөн бөмбөгдөгч /тэр дундаа артиллерийн галыг чиглүүлэх/,цэргийн тээврийн буюу хорлон сүйтгэх-десантын жижиг бүлгийг дайсны ар талд хаях, шархтан зөөвөрлөх зориулалттайгаар боловсруулагдаж анх 1941 онд ЗХУ-ын цэргийн аж үйлдвэрийн комисст төсөл нь танилцуулагдсан боловч 300 км/ц-аас бага хурдтай тул зенитийн гал болон сөнөөгч онгоцны дайралтанд хялбархан өртөх бай гэсэн шалтгаанаар хассан байна.1947 онд зохион бүтээгдсэнээс хойш үйлдвэрлэгдсэн тоогоор рекорд амжилт тогтоогдсон вм.

Цэрэг дайны зорилгоор ашиглагдсан нь[засварлах]

  • Солонгосын дайн (1950—1953) шархтан,зэр зэвсэг зөөвөрлөх
  • Унгарт гарсан 1956 оны бослогыг дарахад бууж өгөхийг шаардсан ухуулах хуудас хаях
  • Вьетнамын дайн (1959—1975) шархтан,зэр зэвсэг зөөвөрлөх зарим тохиолдолд тагнуулын болон бөмбөгдөлт /1974 онд Тонкины буланд Вьетнамын 4 Ан-2 онгоц АНУ-ын десантын 1 хөлгийг живүүлж, харуулын 1 хөлөг онгоцыг гэмтээхэд ашигласан/.
  • Никарагуагийн иргэний дайн шархтан,зэр зэвсэг зөөвөрлөх
  • Афганистаны дайн (1979—1989) шархтан,зэр зэвсэг зөөвөрлөх, тагнуулын
  • Чечений 1 дүгээр дайн чечений босогч-зэвсэгт бүлэглэлүүд, шархтан,зэр зэвсэг зөөвөрлөхөд ашиглаж байсан учир ОХУ-ын нисэх хүчин буудал дээр нь устгасан.
  • Югославын дайн (1991) шархтан,зэр зэвсэг зөөвөрлөхөд ашиглаж байсан ба Босний сербүүд уг онгоцыг устгахын тулд 16 пуужин харваж байсан гэдэг.


Эшлэл[засварлах]

  1. 1.0 1.1 Гордон, Ефим & Комиссаров, Дмитрий. “Antonov An-2”. Midland. Hinkley. 2004. ISBN 1-85780-162-8
  2. Sharpe, Michael. Biplanes, Triplanes, and Seaplanes, pg.32. London, England: Friedman/Fairfax Books, 2000. ISBN 1-58663-300-7.
  3. Гордон, Ефим & Комиссаров, Дмитрий. "Chinese Aircraft". Hikoki Publications. Manchester. 2008. ISBN 978-1-902109-04-6