Ард түмний хүч нам (Өмнөд Солонгос)

Ард түмний хүч намын лого

«Ард түмний хүч» нам (солонгос. 국민의힘 Кунмин-ый хим, англи. People Power Party). 2020 оны 8-р сарын 31-нээс өмнө -«Ирээдүйн төлөөх нэгдсэн» (солонгос. 미래통합당 Мирэ тхонхаптан)) -БНСУ-ын улс төрийн консерватив нам. БНСУ-ын Үндэсний Их хуралд хоёрдугаарт ордог нам. Тус нам нь баруун төвийн үзэлтэй гэж тунхагалдаг.

"Чөлөөт Солонгос" нам (солонгос. 자유한국당 Чаю Хангуктан), "Шинэ Консерватив нам", "Ирээдүй рүү урагшаа нам" -ууд нэгдсэний үр дүнд 2020 оны хоёрдугаар сарын 17-нд байгуулагдсан улс төрийн нам юм. 2020 оны наймдугаар сарын 31-ний өдөр “Ард түмний хүч” нам шинэ нэрээ баталсан байна.

Ли Жун Сок (солонгос. 이준석; англи. Lee Jun-seok, 1985 онд Сөүлд төрсөн) 2021 оны 6-р сарын 11-нээс намын даргаар ажиллаж байна.

Ард түмний хүч намын даргын хувьд Ли 2022 оны ерөнхийлөгчийн сонгууль, 2022 оны орон нутгийн сонгуульд намаа тэргүүлж ялалт байгуулсан. Тэрээр эмэгтэй хүний эсрэг тууштай хандаж, Өмнөд Солонгосын idaenam-ыг дэмждэг гэдгээрээ алдартай. 2022 оны 7-р сарын 8-нд Ли хээл хахууль, биеэ үнэлэлтийн дуулианы улмаас Ард түмний хүч намаас зургаан сарын хугацаагаар чөлөөлөгдсөн. 2022 оны 8-р сарын 16-нд Ли-г намын удирдлагаас албан ёсоор огцруулсан.

Албан ёсны цахим хуудас: https://www.peoplepowerparty.kr/intro.jsp#visual